Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүйн долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг өчигдрөөс буюу 7 дугаар сарын 01-ний өдрөөс ulaanbaatar.mn сайтаар авч эхэллээ.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл 330.000-660.000 төгрөг байна
Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 177, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгох аж. Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагад уг зөвшөөрлийг олгоно. Зөвшөөрлийн үнэ 330.000-660.000 төгрөг байна. Үүн дээр хог хаягдлын 275 мянган төгрөг болон тогны мөнгө нэмэгдэнэ гэдгийг мэдээллээ.
Харин Хүйн долоо худагт хуушуур хийх 200 орчим гэрийн зөвшөөрөл олгох бөгөөд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ААН, байгууллага хамрагдах аж. Хүй долоо худагт хуушуурын гэр, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл илүү олгох юм байна.
Хүйн долоон худагт хуушуур хийх 200 орчим гэрийн зөвшөөрөл олгоно