МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр хуралдаж, Засгийн газрын бүтцээ зурсан. Урьдчилсан мэдээллээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намд зургаа, ХҮН намд нэг сайдын суудал өгнө гэсэн тохиролцоо хийсэн гэх мэдээлэл бий. Засгийн газар үндсэн чиг үүргийн дөрвөн, чиглэлийн 12, хоёр Шадар сайд, Түгжрэл, спорт хариуцсан хоёр сайдтай байсан. Тиймээс ч ямар нэг сайдын суудал нэмэхгүйгээр хувиарлалт хийхээр тохирчээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын одоогийн бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр бүх яамдыг МАН, АН, ХҮН-д хуваарилах юм.
Тохироо:
ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг
ХХААХҮ-ийн сайдаар Ж.Энхбаярыг томилох тохироотой байгаа бол,
Сангийн сайдаар Б.Жавхлан
Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
Зам тээвэр хөгжлийн сайдаар С.Бямбацогт
Эрчим хүчний сайдаар Б. Чойжилсүрэн нарыг улираах товтой байна.
Харин МАН-ын бүлгийн даргаар Л.Энх-Амгаланг томилж,
МАН-ын генсекээр Я.Содбаатар
Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Г.Занданшатарыг сонгох тохироо бий.
Түүнчлэн Шадар сайдаар ХҮН намаас эсвэл С.Амарсайханыг томилох эсэх нь эргэлзээ дагуулж байна.