Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Тангаргаа өргөсөн УИХ-ын шинэхэн гишүүд даргаа сонголоо. МАН-ын Удирдах зөвлөл Анхдугаар чуулган хуралдахын өмнө хуралдаж, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүдийн олонх нь Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ. Тэрээр парламентад анх сонгогдсон даруйдаа УИХ-ын даргаар сонгогдож буй анхны гишүүн болж байна. Өмнө нь Н.Багабанди сонгогдсон даруйдаа УИХ-ын даргаар сонгогдож байсан боловч тухайн УИХ нь Монгол улсын ардчилсан чөлөөт сонгуулиар бүрдсэн анхны парламент байсан юм.
Түүний талаар товч мэдээлэлийг хүргэж байна.
БОЛОВСРОЛ:
- 1998-Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 2003-Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн технологийн сургууль
- 2011-Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2000-2007 Соёмбо принтинг ХХК-ийн ерөнхий менежер, захирал
- 2007-2009 Монгол шуудан ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
- 2009-2012 Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
- 2008-2020 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
- 2015-2016 Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга
- 2016 оноос Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2022-2024 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2024.07.02-ноос УИХ-ын гишүүн дарга