Өнөөдөр 126 гишүүнээс бүрэлдсэн Монгол Улсын ес дэxь иx xурал андугаар чуулганаа xийж байна. Уг чуулганд Монгол Улсын төрийн тэргүүн, ерөнxийлөгч У.Xүрэлсүx оролцож үг xэллээ.
Тэрбээр: Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн хорооны гишүүд, 40 мянга гаруй төрийн албан хаагч болон сонгуулийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай түгээн ажилласан гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнууддаа талархал илэрхийлье.
Төрийн түшээд ээ. Өргөн түмнийхээ итгэлийг хүлээж, өндөр төрийнхөө түшээгээр сонгогдсон та бүхэн Үндсэн хууль болон бусад хууль, төр засгаа эмхлэн байгуулж, түмэн олныхоо эрхэм үйлдээ цаг алдалгүй шамдан ажиллах шаардлагатай байна.
Энэ мөчөөс эхлэн төрийн түшээд та бүхэн хувийн ашиг сонирхлоос ангид байж нийт ард иргэд, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, амалсан амлалтаа биелүүлэх цаг хугацаа ийнхүү эхэлж байгааг цохон тэмдэглэе.
Чуулганы танхимд хувь хүмүүсийн хэрүүл маргаан биш улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу эрх ашиг биш улс орны язгуур эрх ашиг хөндөгддөг байх учиртай. Үүнийг ч ард түмэн та бүхнээс хатуу шаардах болно.
УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж нь ард түмнээс эхтэй гэдгийг ямагт санаж яваарай.
Парламент бол ард түмний хураангуй. Та бүхэн ард түмний төлөөлөл, төр засаг, иргэдийг холбох гүүр юм шүү гэдгийг огт мартаж болохгүй. Хүн нэрээ тогос өдөө гэдэг ардын сайхан үг бий.
УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэсэн энэхүү эрхэм нэр хүндийг та бүхэн нэр төртэй, өндөрт өргөн хариуцлагатай авч явахыг хүсч байна” гэв