Өнөөдөр шинээр сонгогдсон УИX-ын 126 гишүүн гишүүн үнэмлэxээ гардан авлаа. Тэдний үнэмлэxийг төрийн ордонд гардуулан өгсөн юм.
Энэ үеэр XҮН намаас Баянгол дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон УИX-ын гишүүн Ж.Золжаргал: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ. НӨАТ төлөх босгыг нэмэгдүүлнэ. Экспортод гарсан эцсийн бүтээгдэхүүн байх юм бол татварын хөнгөлөлт үзүүлнэ. Гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Иймэрхүү байдлаар Монголчуудад өөрсдөө эх орондоо юмаа хийхэд бусад улстай өрсөлдөх чадварыг татварын зохицуулалтаар бий болгохгүй бол бид өрсөлдөөнд ялагдаад, царцаад үлдлээ.
Төр аж ахуй нэгжтэй хутгалддагаас холдож байж, мөнгөний эрх мэдлээс холдож байж улс төр цэвэршинэ. Тийм болохоор төсвийг аль болох цомхон, яг зорилтот хүмүүс рүүгээ хүрдэг байдлыг илүү их дэмжиж байгаа. Мөн боловсрол, эрүүл мэнд. Мэдээж олонх болсон нь шийдвэр гаргаад явна.
Бид харин хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлнэ. Одоогийн байдлаар МАН-аас хамтарсан Засгийн газар байгуулах санал тавиагүй байна” гэв.