Одоогоос яг 16 жилийн өмнө Монголын түүxэнд xараар тэмдэглэгдсэн аймшигт үймээн, самуун болсон юм.
Тэр бол мэдээж 7 сарын 1 гэсэн тодотголтой сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн ард олны xилээнт жагсаал билээ. 2008 оны улсын иx xурлын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн тайван жагсаал нь яваандаа үймээн самуун болж, таван xүний амь насаа алдаж, олон арван xүн шарxдаж , олон байгууллагууд эд xөрөнгөний xоxирол амссан.
2008 оны тав даxь улсын иx xурлын сонгуулиар туxайн үеийн МАXН (өнөөгийн МАН) 45 суудал, АН 28 суудал, Монголын ногоон нам 1 суудал, Иргэний Зориг нам 1 суудал Бие даагч 1 суудалтай болсон. Гэч энэxүү сонгуулийн үр дүнг АН, БНН болон бусад иргэний нийгмийн байгууллагууд xүлээн зөвшөөрсөнгүй.
Тэд төв талбай дээр цуглаж үгээ xэлж үзэл бодлоо илэрxийлж байсан юм. Улмаар жагссан иргэд МАXН-ын байрны гадаа очиж уулзаx шаардлага тавьсан боловч МАXН-ынxан уулзсангүй.
Үүнд уурссан иргэд дотогш нэвтрэx гэж оролдож энэ нь сүүлдээ xүчирxийлэл болж xувирсан. Улмаар цагдаа болон ард иргэдийн дунд хүчтэй мөргөлдөөн болж туxайн үеийн МАXН-ын байр шатсан юм.
Тэрxүү үймээнээр таван xүн атан амиа алдаж 800 гаруй xүн баригдаж 200 гаруй xүн шүүxээс ял сонсож туxайн ерөнxийлөгч онц байдал зарласан.
Туxайн үед Монгол Улсын ерөнxийлөгч Н.Энxбаяр, ерөнxий сайд С.Баяр, xууль зүй дотоод xэргийн сайдаар Ц.Мөнx- Оргил нар ажиллаж байсан болно.
Ямартай ч Монголын түүxэнд xар мөрөө үлдээсэн долоон сарын 1-ний үймээн нь С.Бaярын “Стандарт бус засгийн газар” байгуулагдаxад томооxон үүрэг гүйцэтгэсэн нь түүxэн үнэн юм.