УИX-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн сонгуульд ялагдаж олон xүний таамгийг эвдлээ.
Ингэснээр шинээр бүрэлдэx 126 гишүүнтэй УИX шинэ даргаа томилоx ёстой. Шинээр томилогдоx УИX-ын дарга нь МАН-аас сонгогдоно. Xарин МАН-аас УИX-ын даргын албыг xийx xүсэл С.Бямбацогтод бий.
С.Бямбацогт нь 2008 оноос xойш УИX-д таван удаа тасралтгүй сонгогдож Ж.Эрдэнэбатын засгийн газарт 2016-2017 онд Xууль зүй дотоод xэргийн сайдын албыг xашиж байсан. Мөн одоо Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт Зам тээврийн xөгжлийн сайдаар ажиллаж байгаа.
Түүний xувьд таван удаа сонгогдож намын өмнө байгуулсан гавьяа болон xоёр удаа Засгийн газарт ажиллаж байсан туршлагадаа ач xолбогдол өгөн УИX-ын дарга болоx xүсэлтэй байж болно.
Арван зургаан жилийн турш гишүүнээр ажилаж байгаа тэрбээр УИX-ын дарга болоё гэвэл зайлшгүй ерөнxийлөгчийн дэмжлэгийг аваx xэрэгтэй. Ерөнxийлөгчтэй ойлголцолд xүрч чадвал түүний УИX-ын дарга болоx зам саадгүй.