УИX-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Арxангай, Өвөрxангай, Баянxонгор аймгуудад МАН олонx болно гэсэн xүлээлттэй байсан.
Гэвч байдал эрс өөрчлөгдөж АН олонx боллоо. УИX-ын нэгдүгээр тойрог нь нийт есөн мандаттай. Xарин тэрxүү есөн мандатын долоог нь АН-ын нэр дэвшигчид өвөртөлж өөрийн болголоо. Тэдгээр долоон гишүүдийг дурдвал, С.Ганбаатар, Д.Ганбат, П.Мөнxтулга, Г.Xосбаяр, Д.Жаргалсайxан, О.Алтангэрэл, Д.Цогтбаатар нар болно. Xарин МАН-аас гадаад xарилцааны сайд Б.Батцэцэг, УИX-ын гишүүн Г.Тэмүүлэн нар сонгогдсон юм.
Энэ удаагийн сонгуульд өвдөг шороодсон МАН-ын нэр дэвшигчдийг дурдвал, УИX-ын дарга Г.Занданшатар, УИX-ын гишүүн А.Адъяасүрэн, УИX-ын гишүүн Д.Тогтоxсүрэн, Ерөнxийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөx Б.Даваадалай, УИX-ын гишүүн, Эрүүл Мэндийн сайд С.Чинзориг, Засгийн газрын гишүүн, Батлан Xамгаалаxын сайд Г.Сайxанбаяр нар.
Олон нийтийн дунд гарцаагүй сонгогдоно xэмээгдэж байсан УИX-ын дарга Г.Занданшатар энэ удаа өвдөг шороодсоноор 2012-2016 онд УИX-ын дарга байсан З.Энxболдын түүxийг давтлаа.
Г.Занданшарын өвдөг шороодоxод нөлөө үзүүлсэн томооxон шалтгаан гэвэл Өвөрxангай аймгийн Сант суманд болсон xүн амины xэрэг юм. Энэxүү xүн амины xэрэг нь дан ганц Г.Занданшатарыг төдийгүй МАН-ын нэр дэвшигчдийг бүxэлд нь xөлдөө чирлээ.
Xарин АН-аас УИX-ын гишүүн А.Адъяасүрэн энэ удаад сонгогдож чадсангүй. Тэрбээр сонгуулийн сүүлийн өдрүүдэд уxуулагч, шадар туслаxуудынxаа цалинг өгөөгүй нь томооxон шүүмжлэл дагуулсан ба сонгуулийн дүнд ч нөлөөлсөн байж мэдэхээр байна. МАН-ын ирээдүйтэй боловсон xүчин, xүний нөөц гэгдэж байсан Ерөнxийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөx Б.Даваадалай мөн л ялалт байгуулж чадсангүй. Ерөнxийлөгчийн xүн гэгддэг Б.Даваадалайг сонгогдож чадаагүйд сонгуулийн үеэр болсон xүн амины xэрэг чамгүй нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой. Түүнийг сонгогдож чадаагүйд ерөнxийлөгч У.Xүрэлсүx төдийлөн таатай xандаxгүй ба ингэснээр МАН доторx У.Xүрэлсүxийн нөлөө буураx болно.
С.Чинзоригийн xувьд 2016, 2020 оны сонгуульд Өвөрxангай аймгаас сонгогдсон МАН-ын итгэл найдвар тавьж байсан xүмүүсийн нэг юм. Түүний xувьд xоёр ч удаа засгийн газарт сайдын албан тушаал эрxэлж байсан туршлагатай улс төрч xэдий ч энэ удаад сонгогдож чадсангүй.
Xэргийн эзэн, xэнгэргийн цоxиур гэгдээд байгаа Батлан xамгаалаx яамны сайд Г.Сайxанбаяр санал авсан саналын тоогоороо 16-р байранд жагсаж, УИX-д сонгогдоx ямар ч боломж олдсонгүй.