УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараад байна. МАН-аас хийсэн мэдээллээр тус нам УИХ-д 68-70 орчим суудал аваад байгаа бол Ардчилсан нам 43 суудал авчээ. Үлдсэн 13 суудлыг ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг нам авах боломжтой болж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй юм.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн.
Шинэ парламентын 65 хувь нь буюу 82 гишүүн анх удаа сонгогдлоо.
МАН-аас 42
ХҮН намаас 7
АН-аас 28
ИЗНН-аас 3
Үндэсний эвслээс 2 гишүүн шинээр УИХ-д сонгогдож байна.
Энэ удаагийн сонгуульд 2.2 сая орчим сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн байснаас 1.4 сая нь саналаа өглөө.