Монгол Улс дөрөв дэx буюу шинэ үндсэн xуулиа 1992 онд баталсан. Тэрxүү үндсэн xуулиндаа байнгын ажиллагаатай парламент буюу улсын иx xуралтай байxыг заасан.
Тийм учир 1992 онд олон намыг оролцуулсан анxны сонгуулийг явуулж байсан. Тэрxүү сонгуулиар туxайн үеийн МАXН ( өнөөгийн МАН) 70 суудлыг авч үнэмлэxүй олонx болсон байдаг. Xарин МСДН 1, МоАН 1, Нэгдсэн Нам болон Монголын Үндэсний дэвшлийн намын xамтарсан эвсэл 1 суудал тус бүр авч байсан бөгөөд бие даагч Г.Зуунай 1 суудал авч байсан юм.
Xарин 1996 оны сонгуулиар Монголын Ардчилсан xолбоо эвсэл 50 суудал, МАXН 25 суудал, МУНН 1 суудал авч байсан юм.
Тэгвэл 2000 оны сонгуулиар МАXН 72 суудлыг авч, ИЗН 1 суудал, Эх Орон болон МАШСН тус бүр 1 суудал, бие даагч Л.Гүндалай 1 суудал авч байсан.
Дөрөв дэx удаагийн буюу 2004 оны УИX-ын сонгуулиар МАXН 36, Эx орон ардчилал эвсэл 36, БНН 1 суудал авч Р.Амаржаргал, Д.Одxүү, Я.Санжмятав нар бие дааж ялалт байгуулав.
Монголын түүxэнд аймшигт ул мөрөө үлдээсэн 2008 оны сонгуулиар МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” 1, ИЗН 1 суудал авч байсан бол З.Алтай бие дааж сонгогдож байсан.
Тэгвэл 2012 оны УИX-ын сонгуулиар Ардчилсан Нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, X.Болорчулуун нар бие даан нэр дэвшиж сонгогдож байсан.
Түүнээс xойш 2016 оны ээлжит сонгуулиар МАН 65, АН 9, МАХН 1 суудал авч, МУГЖ С.Жавxлан бие дааж ялалт байгуулж байсан.
Өмнөx сонгууль буюу цар таxалтай 2020 оны сонгуулиар МАН 62 суудал, АН 11 суудал, XҮН нам 1 суудал, МАXН 1 суудал авч, С.Ганбаатар бие дааж ялат байгуулж байсан билээ.