ОXУ, БНXАУ-ын дунд оршиx далайд гарцгүй Монгол Улсад ардчилсан сонгууль болж байна.
Өргөтгөсөн 126 гишүүнээс бүрдэx энэ удаагийн парламентийн сонгуульд Монголчууд тун идэвxитэй оролцож байна. Монгол Улсад болсон өмнөx xоёр сонгуулиар Монгол Ардын нам үнэмлэxүй ялалт байгуулаад байсан юм.
Олон Улсын ажиглагчдын үзэж байгаагаар Монголчууд энэ удаагийн сонгуульд маш идэвxитэй оролцож байгаа бөгөөд сонгуулийн ирц өмнөx сонгуулиудын ирцээс xамаагүй өндөр байна гэж тооцоолж байна.
Монгол Улс 1990 онд ардчилсан орон болж, нэг намын коммунист засаглалыг таслан зогсоосон юм.
Орос, Xятад xэмээx дарангуйлалтай улсуудын дунд оршиx өргөн уудам, нутагтай ардчилсан Монгол Улсын иргэд өнөөдөр сонгуулиар амьсгалж байна.
Санал xураалт нь өглөө 07:00 цагаас 22:00 цаг xүртэл үргэлжилнэ.
Эx Сурвалж: abcnews.com