
Монгол Улсын ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саналаа өгчээ.
Тэрбээр: Энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийсэн дүгнэлт байгаасай. Төр иргэн хоёрын итгэл найдвар, хамтын ажиллагааны сэргэлт болоосой. Илүү шинжлэх ухааныг дээдэлж, инженерүүдээ сонсдог болж, парламентад улстөрчдийн биш ард түмний төлөөлөл олонх болж өрчлөгдөөсэй. Цоо шинэ 30 жил Монгол Улсын түүхэнд эхэлж байна.
С.Зориг агсан улс орны эрх ашиг нэгдүгээрт, дараа нь намын эрх ашиг, хамгийн сүүлд хувийн эрх ашиг эрэмбэлэгддэг талаар хэлж байсан. Энэ эрэмбэ дараалал алдагдвал парламентад, ардчилалд итгэх итгэл алдарна хэмээсэн. Харамсалтай нь амиа алдсаны нь дараа, энэ эрэмбэ эсрэгээрээ эргэсэн. Нам дамнасан бүлэглэл үүсэж, стратегийн ордыг хууль бусаар эзэмшиж эхэлсэн.
Ирц ийм өндөр байна гэдэг сайны шинж мөн” гэжээ