2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ цаг мөчид үргэлжилж байна. СЕХ-оос 11:40 минутын байдлаар ирцийн мэдээлэл өглөө.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ “2020 оны УИХ-ын сонгуультай өнөөдрийн ирцийг харьцуулахад идэвхтэй буюу өндөр байгаа юм. Одоогийн байдлаар цаг агаар тогтуун байгаа учир сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Ирц идэвхтэй байх тусам санал хураалтын ажил хуулиар заасан хугацаанд дуусах боломжтой. Хэсгийн хороодыг 22:00 цагт хааж, дүн мэдээллийг шууд дамжуулах ажилд орно” гэв.
Улаанбаатар хотод 513 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд нэг хороонд ногдох дундаж сонгогчдын тоо 2130 орчим байна. Энэ жилийн хувьд хоёр саналын хуудас бөглөх учир хэсгийн хороодын тоог нэмсэн гэдгийг албаныхан онцоллоо.