Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орсны улмаас гол мөрний усны түвшин нэмэгдээд байгаа билээ.
Хэнтий аймгийн Дадал сумын сонгуулийн хорооны дарга Гантулга сонгуулийн санал хураах ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Хэнтий аймгийн нутгаар 6-р сарын 23-нд их хэмжээний усархаг бороо орсон. Борооны улмаас голууд үерлэсэнтэй холбоотойгоор Дадал сумын зарим сонгогчид усан боогдож, нийт 234 иргэн санал өгөх боломжгүй байдал үүссэн.
Бид энэ нөхцөл байдлыг СЕХ-нд мэдэгдэж, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287-р ангиас өнөө өглөөний байдлаар нийт долоон завь, 37 алба хаагч иргэдийг гол гаргаж ажиллаж байна.
Өнөө өгөлөөний мэдээгээр усны түвшин буурсан. Дадал сумын Балж голын бирваазыг ажиллагаанд оруулсан. Хэрлэн гол дээр завиар иргэдийг зөөж гаргаж байна. Үерийн улмаас сонгогчид санал өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй гэдгийг тодруулж хэлмээр байна гэлээ.