Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна

Өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 28 ны өдөр УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдана.
Сонгогч та саналын хуудас бөглөж сонголт хийнэ.
Эхнийх нь тойрогтоо нэр дэвшиж буй кандидатууд дундаас, мандатын тоогоор сонгож, дугуйлна. Хоёр дахь нь, нам эвслүүдийн нэр дундаас нэгийг сонгоно. Сонголтод нам эвсэл давхцах албагүй бөгөөд өөр өөр нам, эвслээс хольж дугуйлах боломжтой.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнд 126 гишүүдээс бүрдэх улсын их хуралтай болох бөгөөд 78 гишүүнийг тойргоос 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно.