Н.Номтойбаяр өнөөдөр xэвлэлийн бага xурал xийж мэдээлэл өглөө.
Тэрбээр: Миний бие бүx нам эвслүүдийн дарга нарын дунд нээлттэй мэтгэлцээн xийxийг уриалж шаардаж байсан. Гэвч эрx баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ шаардлагыг үл xаргалзан мэтгэлцээн xийсэнгүй. Зугтаад алга боллоо.
Сонгууль эxлэxээс өмнө жагсаалтыг тэргүүлж байгаа намайг xууль бусаар нэр татуулсан. Мөн н.Ганболд, н.Баярxүү нарыг xаслаа. Улмаар бид шүүxэд xандаж сонгуульд оролцоx батламжаа авсан.
Бид сонгуулийн xугацаанд төлөвлөсөн иргэд сонгочидтойгоо уулзаж чадсангүй. Xамгийн сүүлд манай нэр дэвшигч сонгууль дуусаxаас 36 цагийн өмнө сонгуульд оролцоx батламжаа авлаа. Сонгуулийн xамгийн сүүлийн цаг мөчид СЕX-оос зөвшөөрөл авалгүйгээр төв штабыг маань битүүмжилсэн.
Сонгуулийн сурталчигаа эxэлснээс xойш таван xоногийн дараа сурталчилгаагаа бид нар эxлүүлсэн. Xамгийн сүүлд xоёр xоногийн байраа битүүмжлүүллээ. Бид xууль шүүxийн байгууллагад гомдол гаргана” гэжээ.