
Парис-2024″ олимпын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсаас эгч, дүү хоёр болох Б.Энххүслэн, Б.Энхтамир нар хамтдаа оролцох юм. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай улсад олимпын хоёр эрх олголоо. Тус хоёр эрхээр олимпод оролцох тамирчдыг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулсан юм. Чансаагаар хамгийн өндөр оноотой тамирчдыг оролцуулах дүрмийг баримтлан тамирчдаа сонгожээ. Ингээд усанд сэлэлтийн ОУХМ Б.Энххүслэн жагсаалтыг тэргүүлж түүний төрсөн дүү Б.Энхтамир нь удаалсан амжилтаараа хамтдаа олимпод оролцохоор боллоо.
Монгол улсаас усанд сэлэлтийн төрөлд төрсөн эгч дүүс зуны олимпт
хамтдаа оролцож буй анхны тохиолдол
Монгол улсаас Парисын олимпын наадамд спортын есөн төрөлд 32 тамирчин оролцоно. Монголчууд зуны олимпын 15 дахь наадамдаа өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Монголын 32 тамирчин спортын есөн төрөлд хурд хүчээ сорино