Өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 26-ны өдөр бол сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр. Өнөөдөр 23 цаг 59 минутанд сонгуулийн сурталчилгааг xуулиараа зогсооx ёстой.
Тэгвэл 2024 оны зургаадугаар сарын 10-наас эxэлсэн сурталчилгааны 16 xоногт нийт есөн уxуулагч амь үрэгджээ.
Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, хурандаа Т.Баттулга: Ухуулагч нар нас барсан асуудал цахим орчинд их тархаж байна. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал. Тиймээс хамаагүй ярих зохимжгүй.
Монгол Улсад 139 мянган ухуулагч ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс буюу зургаадугаар сарын 10-наас хойш 307 иргэн Монгол Улсад нас барсан байна.
Сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан есөн иргэн нас барсан.Дээрх янз бүрийн шалтгаануудаар гэсэн үг. Хоёр ухуулагч нь голын усанд живж нас барсан. Дарханы Шарын голд хиймэл тогтоол нууранд эндсэн. Бусад нь өвчний улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлттэй байгаа” гэжээ.