Ерөөс өнөөгийн нийгэмд хамгийн амар хялбар “ажил” бол гаднаас нь шүүмжлэх, өөлөх, газар доогуур ортол нь муулах. Ялангуяа улстөрчдийн хувьд хэн нэгнийг харлуулах, хийсэн бүтээснийг нь үгүйсгэдэг танил “дүр”олон бий. Өндөгийг ч өөлөх шалтаг олддог шүү дээ. Ингэж олонд танигдаад карьераа өсгөж яваа хүмүүс манайд байгаа.Энэ тохиолдолд ёс зүй, хүн чанарын талаар ярих ч хэрэггүй, мартсан дээр. Гэтэл нөгөө талд хиймэл дүр эсгээд ч хамаагүй “гоё” харагдахыг хүсдэггүй хүмүүс байна. Тэднийг улс төрийн хэллэгээр өөрийгөө рекламдаж пи-ар хийж мэддэггүй. Ажлын ширээний араас өндийдөггүй, хэнхэгтэй, хэн ч хийсэн ажлыг нь мэдэхгүй гэж ярих нь элбэг. Товчхондоо одоогийн улстөрчид ийм хоёр төрлөөр олон нийтэд танигдаж явна. Харин хоёр дахь зам дээр яваа залуу улстөрч бол Баянзүрхийн тодотголтой Энхтайваны Бат-Амгалан. Тэр өнгөрсөн хугацаанд гаднаас нь шүүмжлэгч байхыг хүсээгүй. Гагцхүү дотор нь ороод өөрчлөлтийнх нь нэг хэсэг болж “чимээгүй” хөдөлмөрлөж басхүү тэмцэж яваа. Гэхдээ хүчтэй улстөрч, гал дундуур ч туучихаас буцахгүй зоригтой лидер.
Шүүмжлэгч үү, өөрчлөгч үү: БАЯНЗҮРХИЙГ ӨӨРЧИЛСӨН Э.БАТ-АМГАЛАНГИЙН МАНЛАЙЛАЛ
Э.Бат-Амгаланг яагаад өөрчлөгч гэж тодотгосноо одоо энд товчхон дурдая. Түүний өөрчлөх ур чадвар,бусдыг нэгтгэх манлайлал Баянзүрхээс эхэлсэн.Хотын хамгийн том, тэр хэрээр зовлон, жаргал ихтэй дүүргийн хөгжлийн бодлогыг бичилцсэн. Баянзүрх дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийг анх санаачилж шат дараатайгаар хэрэгжүүлснээр 2030 он гэхэд хүний хөгжлийг дэмжсэн, амьдралын таатай орчныг бүрдүүлсэн, бүтээн байгуулалт өрнүүлж, тогтвортой үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай эдийн засаг, арилжааны төв дүүрэг болно хэмээн зураглаж түүндээ хүрэхээр Э.Бат-Амгалан баг хамт олонтойгоо зорьж явна. Зогсолтгүй зүтгэж, тэмцэж явна.
Тэр хэлсэн л бол хийдэг гэдгийг өнгөрсөн дөрвөн жил парламентад суухдаа хангалттай харуулж амжсан. Буцаж ирээд тойргийнхноосоо “Онц” үнэлгээ авав.Э.Бат-Амгалан Төрийн ордонд биш Баянзүрхийнхээ хороодыг эргэж тойрсоор явдаг. Тиймдээ ч чамлахааргүй ажил амжуулснаа ам бардам ярьдаг. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн иргэд 2020 онд МАН-д шат шатандаа итгэл хүлээлгэсэн учраас Э.Бат-Амгаланд дүүргийнхээнамын хорооны даргын хувьд багаа нэгтгэж, манлайлж ажиллах үүрэг хариуцлага оногдсон юм. Харин үр дүнд нь хуруу дарж тоолох хэмжээний ажил өрнүүлсэн, хамгийн гол нь бодит өөрчлөлтийг авчирсан нь дүүргийн хөгжилд нөлөөлж хөрөнгө оруулалт 15 дахин өссөн байв.
Дараагийн онцлох ажил бол ирээдүйд үлдээх үнэт өв болсон ногоон байгууламж. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн ногоон байгууламжийн “Алтан гурвалжин” буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дарь-Эх цогцолбор, Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг санаачилж амжилттай хэрэгжүүлж байна.
Мөн Баянзүрх дүүрэг байгуулагдсанаасаа хойших хагас зуун жилийн хугацаанд 200 гаруй км автозамтай байв. Харин сүүлийн дөрвөн жилд үүний 4/1 -тэй тэнцэх хэмжээний автозамыг шинээр барилаа. Мөн Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүрийг барьж ашиглалтад оруулсныг онцлон тэмдэглэх учиртай. Баянзүрх дүүрэг хүн ам, гэр хороолол ихтэй. Хариндөрвөн жилийн өмнө гэрэлтүүлгийн тал хүрэхгүй хувь нь асдаг байсан бол өнөөдөр 95 хувь давжээ. Ингэж харанхуй гудамжийг халсан гэрэлтэй дүүрэг болох ажлыг бас л УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачлан хэрэгжүүлсэн.
Дан ганц Баянзүрх гэлтгүй Улаанбаатарчуудын урагшлах замдсадаа болж, хөгжил цэцэглэлтэд тээг болсон суудал бол хаа сайгүй хөглөрөх ноорхой гарааш. Тэгвэл нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж, газрыг нь чөлөөлөх ажлыг бас л Э.Бат-Амгалан санаачилж. Үр дүнд нь Баянзүрх дүүргийн 77 байршилд 19.2 га талбайг тохижуулан нийтийн эзэмшилд шилжүүлсэн нь ёстой л нийтийн эрх ашгийг хамгаалсан сонгодог жишиг болсон. Одоо энэ талбайд хүүхэд багачууд, хөгшид настангууд амарч зугаалаад тааваараа байна.
Хотын 24: НИЙСЛЭЛИЙГ ӨӨРЧИЛСӨН НЭГДМЭЛ ТЭМҮҮЛЭЛ
Нийслэл Улаанбаатар хот 27 жилийн дараа эрх зүйн томоохон реформ хийв. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн өмнө батлагдаж, энэ хугацаанд дорвитой суурь өөрчлөлт хийж чадалгүй явж ирсэн.Харин энэ хуулийг шинэчлэн баталсан нь том дэвшил, ололт болсон төдийгүй нийслэлийн 1.5 сая иргэнд нийгмийн томоохон суурь дэмжлэгийг бий болгож, дагаад төсвийн реформ, татварын бие даасан зохицуулалтыг хийхээс гадна олон мянган ажлын байр бий болох бааз болж өгсөн. Тэгвэл Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахад хотын тойргоос сонгогдсон 24 гишүүначааг нь үүрэлцсэн. УИХ-ын чуулганы индэр дээрээс нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө дуугарах санаачилгыг Баянзүрхээс сонгогдсон Э.Бат-Амгалангаргаж хотын 24 гишүүнийг нэгтгэн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороог байгуулж байв. Үр дүнд нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, Улаанбаатар хот бие даасан төсөвтэй болж, хурдацтай хөгжих боломж бүрдсэн. Нийслэлийг өөрчилж түүхэн шинэчлэл хийсэн энэ нэгдмэл тэмүүлэл Э.Бат-Амгалангаар дамжиж хэрэгжсэн юм.
Зангараг: АВЛИГА, САН, АЛБАН ТУШААЛД ШУНААГҮЙ
Өнгөрсөн хугацаанд авлига, аливаа хулгайтай холбогдож татвар төлөгчдийн мөнгийг тоносон хэрэг олон сөхөгдсөн. Ихэнх нь ард түмний хэллэгээр эрх мэдэлтэй улстөрчид буюу цагаан захтнууд. Эхнээсээ ч хууль шүүхээр шийдэгдээд явж байгааг мэдэхгүй хүн бараг алга. Тэгвэл Баянзүрхийн Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа авлигын хэрэгт холбогдлоо гэж дуулдаагүй. Төрийн тусгай сангуудыг тоноогүй. Тэр хийж бүтээснээрээ далимдуулж албан тушаалд шунасангүй. Тойргоо эргэж, түмнээ төлөөлөхийг нэгдүгээрт тавьсан нэр цэвэр, гар цэвэр улстөрч. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон түмэнд итгэл даах хүнээ илгээснээ онцолж захиад байгаа. Э.Бат-Амгалан МАН-ын Мөрийн хөтөлбөрт тусгагдсан “20 минутын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх багт том үүрэг гүйцэтгэх, гол хүн гэдгийг намын дарга, Ерөнхий сайд нь олон түмний нүдэн дээр хөтөлж гарч ирээд хэлж өглөө.