Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Баруун бүсийн сонгогчид Ширнэнбаньдын Адьшааг дэмжих 5 шалтгаан
Монголчууд ирэх дөрвөн жилд улс орноо удирдан залах төрийн түшээ нараа сонгоход гурав хоног үлдээд байна. Дөрвөн жилд ганцхан олддог боломжоо ашиглаад мэдлэг боловсрол, сэтгэл зүтгэлтэй гайгүй хүнийг төрөө түшүүлэх юмсан гэсэн бодол сонгогчдод бий.
Энэхүү хариуцлагатай үед бид таны сонголтод нэмэр болох болов уу хэмээн, УИХ-ын сонгуулийн II тойрог, “Баруун бүс”-д АН-аас нэр дэвшиж буй Ш.Адьшааг сонгох таван шалтгааныг танилцуулж байна.
Нүүрсний хулгайн “ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ”
Нүүрсний хулгай асуудлаар хамгийн анх “Шүгэл үлээсэн” улстөрч бол яах аргагүй Ш.Адьшаа. Түүний хувьд 2022 оны зургаадугаар сарын 03-ны өдөр /Нүүрсний жагсаал болохоос хагас жилийн өмнө/ Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлж, анхны сонсголыг Нүүрс, хилийн боомтуудын асууудлаар хийх санаачилга гарган УИХ-ын 26 гишүүнээр дэмжүүлж, гарын үсэг зуруулан нүүрсний хулгай, тээвэрлэлт, нууцын гэрээтэй холбоотой асуудлуудыг нягтлан шалгаж, мэдээллийг нь ил тод болгох хянан шалгах түр хороог байгуулсан байдаг.
Ингэснээр Монголын нийгэмд, улс төрд шуугиан тарьсан Нүүрсний хулгайн асуудал төр засаг болон олон нийтийн анхааралд орсон билээ. Улмаар тус оны арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс түүнийг чөлөөлж С.Одонтуяаг бүрэлдэхүүнд оруулсан юм.
Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлуудыг олон нийтэд ил тод болгож чадвал Ш.Адьшаа гишүүний шүгэл үлээсэн зорилго биелэх юм” хэмээж байв.
Өдгөө Ш.Адьшаагийн эхлүүлсэн ажил байгаа онож, иргэдийн анхааралд ороод зогсохгүй дахиж хулгай гарахгүй байх эрх зүйн орчин бүрдсэн юм. Тодруулбал нүүрсийг биржээр зардаг болсноор дахин оффтейк гэрээ хийгдэх, нүүрсээ хямд борлуулах, уурхайн ам үнээр худалдаалах боломжгүй болсон нь маш том өөрчлөлт болсон юм. Үүний хамгийн том жишээ бол өнгөрсөн онд Монгол Улс 70 сая тонн нүүрс экспортолж, төсвийн тэнцэл эерэг гарсан нь байв.
Ард түмэнтэйгээ ойрхон ажилладаг
Ш.Адьшаа бол 2020 онд бүрдсэн парламентын хамгийн тойрог амьтай гишүүдийн нэг байсан. Ер нь орон нутгаас сонгогдсон гишүүд ерөнхийдөө сонгогдсоныхоо дараачаас тойрогтоо үзэгдэхээ больдог жишиг тогтоод байв. Энэ жишгийг давтаагүй хүн бол Ш.Адьшаа. Сав л хийвэл орон нутагтаа ажиллаж, сум бүрээр тойрдог. Зүгээр тойрох бус иргэддээ тулгамдаж буй асуудлыг нь боломж бололцоогоороо шийдэж, холбогдох байгууллагад нь ханддаг байв.
Ерөнхийдөө иргэдтэйгээ эргэх холбоотой гишүүн гэхэд хилсдэхгүй. Тэглээ гээд Ш.Адьшаа УИХ-ын гишүүний ажлаа цалгардуулаагүй ба 2020-2024 оны парламентын баталсан бүхий л хууль тогтоомж батлах үйл явцад оролцож байр сууриа илэрхийлдэг байв. Чуулганы нэгдсэн хуралдаан бүрийн эхэнд санал гаргаж, байр сууриа илэрхийлдэг гэдгээр нь олон нийт мэдэх биз.
Хариуцлагагүй уул уурхайн жишээ “Мо-Энко”-той тэмцэв
Ш.Адьшаа гишүүн Ховд аймгийн Дарви сумын нутагт байрладаг, Хөшөөтийн нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг “Мо-Энко” ХХК-ийг Монголын Засгийн газартай анх байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, нутгийн иргэдэд үр өгөөжөө өгөхгүй хэвээр байгааг хүчтэй шүүмжилсээр ирсэн. Түүнчлэн, гэрээний үүргээ биелүүлэхгүй хэвээр байвал Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулж, Монгол Улс буцаан авах асуудлыг УИХ, Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын түвшинд хөндөж тавьсаар ирсэн юм.
100 хувь гадны хөрөнгө оруулалттай тус компани Засгийн газартай байгуулсан анхны гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь ганц МУ-ын эдийн засаг төдийгүй орон нутгийн иргэдэд ээлгүй байгаа юм. Жишээ нь 35мВт-ын цахилгаан станц барина гэсэн ч бариагүй. Угаах, баяжуулах үйлдвэр барина гэсэн ч хилийн цаана барьсан нь тухайн үедээ шүүмжлэл дагуулж байв. Мөн уурхайн орчмын бохирдол, байгаль орчинд үзүүлж буй муу нөлөөг ч Ш.Адьшаа хөндөж байсан билээ. Уурхайн ажилчид цалин хангамж муутай, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдахгүй тал ч “МоЭнКо” ХХК-д байгаа талаар ярьж байсан юм.
Энэ бол ард түмнээ төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүний хувьд улс орны болон орон нутгийнхаа иргэдийн эрх ашгийг хамгаалан хариуцлагагүй уул уурхайтай хүчтэй тэмцсэн нэг тод жишээ юм.
Боловсролыг дэмждэг гишүүн
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хувьд боловсролын салбарт маш их анхаардаг. Тэрбээр хүүхэд багачуудад зөвхөн эрдэм олгох бус чадвартай, эрүүл монгол хүн бэлтгэх зорилготойгоор “Боловсролоо дэмжье” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд: Ховд аймгийн сурагчдын үдийн хоол хөтөлбөрийг дэмжих ажлын хүрээнд орон нутгийн таван сургууль нэг цэцэрлэгийн хоолны газрын стандартыг хангаж, зориулалтын тоног төхөөрөмжтэй болгох, ЕБС-үүдийн дотуур байрны цагаан хэрэглэлийг бүрэн солих, оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, ЭЕШ-ын өмнөх их сорилго зохион байгуулах, мэргэжил сонголт, хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулах, багш, нийгмийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг олон ажил хийгдсэн байна.
Аймгийнхаа боловсрол, төрийн албаны хурдан шуурхай үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ховд аймгийнхаа багш нарт 516 зөөврийн компьютер гардуулсан бөгөөд 1000 ширхэг таблетийг төрийн албан хаагчдад өгжээ.
Мөн УИХ-ын гишүүний хувьд боловсролын багц хуулийг батлуулахад өндөр хувь нэмэр оруулсан бөгөөд тус хууль батлагдсанаар сургуулиудын чанарын ялгаа арилж, боловсролын байгууллагын удирдлага улс төрөөс хамааралгүй болгох, үр дүнд суурилсан санүүгийн тогтолцоог бэхжүүлэх гэх мэт олон өөрчлөлт орсон юм.
Түүнийг боловсролын салбар маш их анхаарч ирсэний баталгаа нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Бараг надаас илүү боловсролын салбарт санаачлагатай ажиллаж ирсэн гишүүдийн нэг” хэмээсэн нь юм.
Өв, соёлыг түгээн дэлгэрүүлэн сурталчилдаг төрийн түшээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа бол Монголын өв соёл, олон ястны соёл уламжлалыг залуу үедээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Ховд аймагт олон үйл ажиллагаа зохион байгуулжээ. Ховд аймаг бол олон ястны нутаг. Тэр ч утгаараа нүүдэлчин монголчуудын язгуурын өв уламжлал, түүх соёл хэл, ёс заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах, сурталчлах ажлыг идэвхжүүлэх, хүүхэд залуучуудад түүх, соёл, уламжлалаа таниулах, үндэс угсаа, өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Урианхай, Тува, Дөрвөд угсаатны соёлын өвийн наадам, Казах түмний соёлын өвийн өдөр, Ургийн бичигтэй өөлд түмний удам соёлыг сурталчлах өдөрлөг зэрэг олон олон соёл уламжлалаа сурталчлах арга хэмжээг өнгөрсөн жилүүдэд санаачлан зохион байгуулсан нь иргэдийнхээ талархлыг хүлээж байсан юм.
Ш.АДЬШААГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ