БЛИЦ: О.БАТНАЙРАМДАЛЫН АЛСЫН ХАРАА
Отгоншарын Батнайрамдал нь УИХ-ын сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байна. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. Одоогоор МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд улс төрд хэдийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болж яваа нэгэн. Тэгвэл түүний амьдралаас олж авсан мэдлэг болоод улс төрийн талаарх үзэл баримтлал, үргэлжлүүлж гаргах үр дүнгийн талаарх блиц ярилцлагыг хүргэе.
- Эрхэлдэг ажил, албан тушаал:МАН-ийн Нарийн бичгийн дарга
- Хэрэглэдэг утас:iPhone 13 pro max
- Хэрэглэдэг компьютер:Asus zenbook duo
- Сошиал хуудас: Батнайрамдал Отгоншар, (Facebook) Botgonshar (Instagram)
- Ашиглах дуртай, програм: Microsoft Excel, Powerpoint
- Ашиглах дуртай аппликэйшн:Goodreads дээр уншсан номуудаа тэмдэглэдэг
- Ашиглах дуртай device: Interactive flat panel display буюу ухаалаг том дэлгэц
- Ажлын өрөөн дэх чимэглэл:Ногоон ургамал, Ном
- Өдрийн завсарлагааны үйлдэл:Гадаа алхах
- Та өөрийгөө гурван үгээр тодорхойлбол: Хөгжилтэй, шударга, шийдэмгий
- Таны ажлын ширээн дээрх хамгийн чухал зүйл: Өдрийн төлөвлөгөөний дэвтэр, Компьютер, Ном
- Таны амьдралын стрессийг бууруулдаг зүйлс: Бие бялдрын хувьд – фитнесс, сэтгэл зүйн хувьд – бясалгал
- Та улс төрд яагаад орсон бэ: Бидэнд шинэ санаа, шинэ арга барил хэрэгтэй
- Монголын залуучуудад хандаж хэлэхэд: Зорилгоо өндөр тавьж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөөрэй. Та нар ирээдүйн удирдагчид шүү.
- Хэрэв нэг супер хүчтэй байсан бол: Хүн бүрийг аз жаргалтай байлгах супер хүчтэй байхыг хүснэ. Аз жаргалтай хүмүүс л хөгжлийг авчирна.
- Та улс төрд ямар өөрчлөлт авчрахыг хүсэж байна вэ: Ил тод, шударга, залуусын дуу хоолойг сонсдог улс төрийг бий болгохыг хүсэж байна.
- Ажиллах арга барилдаа та юуг хамгийн их үнэлдэг вэ: Ил тод байдал, багийн ажлыг хамгийн их үнэлдэг.
-Таны амьдралаас олж авсан хамгийн том ололт юу вэ?
-Монгол Улсын баруун хязгаар нутаг болох Ховд аймгаас Улаанбаатар хот руу суралцахаар боловсролын эрэлд гарсан. Энэ нь миний амьдралын хамгийн том ололт байсан. Үүгээр дамжуулан гадаад улсад суралцах, өөрийгөө илүү шинэ түвшинд хөгжүүлэх боломж нээгдсэн.
–Ажлын онцлох арга барил юу вэ?
-Аливаа ажлыг нарийн төлөвлөгөө гаргаж хийдэг. Өдөр, 7 хоног, сараар төлөвлөгөө гаргадаг. Ингэснээр өөрийн цагийн менежментээ сайжруулж чухал ажлыг түрүүлж дуусгах, ажил орхигдуулахгүй байх давуу тал үүсдэг.
–Та ямар зүйлийг хийхдээ гаргууд сайн бэ?
-Хүн өөрийн бүтээсэн зуршлынхаа бүтээгдэхүүн. Тийм болохоор өөрийн зорилгодоо хүрэхэд шаардлагатай зуршлыг бүтээж, өөрийгөө ялж сурах нь хамгийн чухал. Бид тогтмол хийдэг үйлдлийнхээ 40-45 орчим хувийг дадал зуршлын дагуу бодохгүйгээр автоматаар үйлддэг. Тийм ч учраас би өөрийн зорилгодоо хүрэхэд хамгийн чухал хүчин зүйлийг тодорхойлж, дадал болгон өөртөө төлөвшүүлж, хүссэн үр дүндээ хүрч чаддаг.
–Та олон нийтэд хамааралтай шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ?
–Иргэдийн амьдралтай холбоотой чухал шийдвэрийг гаргахдаа асуудалд шинжилгээ хийж, аль болох судалгаанд үндэслэхийг зорьдог. Олон нийтийн санал бодлыг сонсож шаардлагатай үед гадаад улсуудын ижил төстэй кэйсүүдийг судалдаг.
-Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
-Инээмсэглэж буй хүн, өглөөний нар, хийж буй ажил гээд өдөр тутмын юмсаас эрч хүч, урам зориг авдаг даа.
-Улстөрч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Өөрийн эрх ашгаас илүүтэй сонгогчдын эрх ашгийг төлөөлсөн шийдвэр гаргаж, түүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлж чадаж байвал тэр жинхэнэ улстөрч.
–Таны бодлоор улсын хөгжлийн тулгуур юу вэ?
-Хүний хөгжилд хэр зөв хөрөнгө оруулалт хийхээс шалтгаалж тухайн улс орон хөгжинө. Ингэснээр нийгмийн тэгш бус байдал арилж, иргэн бүр улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.
-Улс төрийн ажлын онцлог юу вэ?
-Улс төрийн ажил бол иргэдийн амьдралд шууд нөлөөлөхүйц маш хариуцлагатай ажил. Гаргах шийдвэр бүрийн цаана сайн, муу маш том үр дагаврууд хүлээж байдаг. Тодруулбал, аливаа гаргасан шийдвэр иргэдийн эрх ашигт шууд хамааралтай байдгаас гадна олон улсын хэм хэмжээтэй ч уялдаж байх шаардлагатай. Тиймээс цаг ямагт эрсдэлийг нарийн тооцоолж, үргэлж няхуур байхыг шаарддаг.