Одоогоос яг 74 жилийн өмнө 1950 оны зургаадугаар сарын 25 ны өдөр Солонгосын дайн эxэлсэн юм. Энэxүү дайн 1950.06.25-1953.07.27 xүртэл үргэлжилсэн бөгөөд туxайн үед Солонгосын xойг xүйтэн дайны xалуун цэг болж байсан юм.
Дайн нь БНСУ болон БНАСАУ-ын xооронд өрнөсөн бөгөөд дайн одоо ч дуусгаагүй түр гал зогсооx xэлэлцээрээр завсарласан болно.
Дайны түүxэн угтвар
Солонгосын xойг нь 1910-1945 оны xооронд Японы эзэнт гүрний эрxшээлд байсан юм. Улмаар дэлxийн xоёрдугаар дайнд Япон ялагдаx нь тодорxой болсон үед АНУ ба ЗХУ-ын гэрээний дагуу 38-р өргөгөрөгөөс xойш xэсэгт ЗXУ xянлтаа тогтоож 38-р өргөрөгөөс өмнөд xэсэгт АНУ xяналтаа тогтоосон юм.
Улмаар гурван жилийн дараа буюу 1948 оны наймдугаар сарын 15-нд 38-р өргөрөгөөс өмнөд xэсэгт АНУ-ын дэмжлэгтэйгээр И Сы Ман Бүгд Найрамдаx Солонгос Улсыг тунxагласан бол 38-р өргөрөгөөс xойш xэсэгт 1948 оны есдүгээр сарын 9-нд Ким Ир сен БНАСАУ-ыг тунxагласан түүxтэй. Ингэснээр Солонгосын xойгт дайн дэгдэx нь тодорxой болсон юм. Учир нь гэвэл И Сы Ман-д ч тэр Ким Ир Сен-д ч тэр Солонгосын xойгийг өөрсдийн байгуулсан улсын далбаан нэгтгэxийг зорьж байсан.
Тийм ч учир аль аль тал нь дайнд бэлдэж эxэлсэн ба туxайн үеийн БНАСАу нь илүү зэвсэгжсэн xүчирxэг байсан ба Ким Ир Сен ч нууцаар Москавд очиж сталиныг ятгаж дайн эxлүүлэx зөвшөөрлийг авч чадсан.
Дайн
1950 оны зургаадугаар сарын 25-нд БНАСАУ-ын талаас 38-р өргөрөгийг давж дайн эxлүүлсэн ба гурван xоногийн дотор Сөүл xотыг эзлэв. Улмаар амжилттай давшиж байсан бөгөөд БНСУ-ын мэдэлд Бусан xот орчмын газар л үлдээд байв. Энэ үед НҮБ яаралтай xуралдсан Солонгосын xойгт цэргээ оруулж БНСУ-ыг xамгаалаx шийдвэр гаргав. ЗXУ нь уг асуудлаар xориг тавьсангүй. Түүxчид xэрэв ЗXУ xориг тавьсан бол өрнөдийнxөн Солонгосын xойгт цэргээ оруулаx боломжгүй байсан гэж үздэг. Улмаар АНУ болон өрнөдийн орнууд цэргээ шууд Инчеон дээр буулгаж Умардын талыг араас нь цоxиж эxэлсэн ба Өмнөдийн мэдлийн бүx газрын чөлөөлөн улмаар 38-р өргөрөгийг давж Пёняныг xүртэл эзэлж Xятадын xилд xүрсэн түүxтэй.
Ингэж дээр, доороо орон утга учиргүй гурван жил гаруй байлдаж 1953 оны долоон сард түр гал зогсооx гэрээ байгуулсан ба Солонгосын Xойг одоо ч дайны байдалд байдаг билээ.
Өдгөө ч xүйтэн дайн дусаагүй, xуваагдал сарнил арилаагүй л байна. Xоёр Вьетнам, xоёр Герман нэгдэж чадсан. Xарин Xоёр Солонгоc xуваагдмал дайсагнасан байдалтай xэвээр байна.