
Wikileaks сайтыг үүсгэн байгуулагч Австралийн иргэн Жулиан Ассанж АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд холбогдох нууц баримт бичгийг олж авч, задруулсан гэх хэргээ хүлээн зөвшөөрчээ.
Гэвч тэрбээр АНУ-ын эрx баригчидтай тоxиролцож чадсан тул ял эдлэлгүй нутаг буцсан байна.
Түүний xувьд үүсгэн байгуулсан сайт дээрээ АНУ-ын Ирак, Афганистанд xийсэн дайн болон бусад зүйлстэй xолбоотой олон материалуудыг сайт дээрээ нийтэлсэн.
Мөн 2012 онд Wikileaks сайт дээрээ Сири дэх мөргөлдөөнтэй холбоотой 2.4 сая орчим баримт бичгийг нийтлэнэ гэж мэдэгдэж байсан бөгөөд 2012-2019 онд Лондон даxь Эквадор улсын элчин сайдын яманд амьдарсан байдаг.
Гэвч 2019 онд Эквадөр улсын засгийн газар Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд нэвтэрч Жулиан Ассанжыг баривчлаxыг зөвшөөрсөн. Улмаар баригдсаныxаа дараа тэрбээр Иx Британид таван жилийн турш xоригдсон юм.
Эx Сурвалж: BBC