Нийслэлийн онцгой байдлын газрын нарийн бичгийн дарга, дэд Хурандаа Д.Оюунбат цаг үыийн нөxцөл байдалтай xолбогдуулан xэвлэлийн бага xурал зарлаж мэдээлэл xийлээ.
Тэрбээр: Нийслэлд зургаадугаар сарын 18,19-ны өдрүүдэд 20,21,22-ны өдрүүдэд үргэлжилж бороо орсон. Энэ хугацаанд 100 гаруй дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох хариу арга хэмжээ авч ажиллалаа. Үргэлжлэн орсон борооны дараа гол горхины хэмжээ нэмэгддэг. Өнөө өглөө 08 цагийн байдлаар Туул голын түвшин үерийн аюултай түвшинээс 82 см давж үерлэсэн байна. Хэрэв 260 см дээш гарсан тохиолдолд үерийн аюултай түвшинд хүрсэн гэж үздэг.
Тэгвэл Туул гол энэ хэмжээнээс даруй 82 см-аар давж үерлээд байна. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллаж байна. Туул гол ийнхүү үерлэсэнтэй холбоотой Тэрэлжийн зарим газарт гол хальж урассан байна.
Хар усантохой, Гачуурт орчимд Туул гол өргөн үерлэж байна. Мөн дунд гол Маршлын гүүрний зүүн талд River Garden орчим усанд автсан байдалтай байна. Түүнээс доош уруудаад Био комбинат орчим үерийн байдал үргэлжилж байна гэжээ.