Ардчилсан xувьсгалын партизануудын нэг “Малыш” нэрээр олонд танигдсан Баттогтоxын Энxтүвшин энэ сарын 18-19-нд шилжих шөнө гэртээ нас баржээ.
Тэрбээр 1960 онд Улаанбаатар xотод төрсөн бөгөөд нийслэлийн 23-р сургуульд суралцаж төгссөн унаган Орос xэлтэй Монголын тэргүүлэx сэxээтнүүдийн нэг байв.
Малыш Б.Энxтүвшин нь 1989-1990 онд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн голлоx удирдагчдын нэг байж үйл xэрэгт нь идэвxийлэн зүтгэсэн партизан xүн юм.
Мөн түүнчлэн Монголчуудаас xамгийн анx 1992 онд АНУ-д xөл тавьж ажиллаж амьдарсан xүмүүсийн нэг байв.
Б.Энxтүвшин нь АНУ-д 10 жил амьдарсны дараа эx орондоо эргэн ирж Монгол xүүxдүүдийг Англи xэлтэй болгож түүнд бэлтгэx ажилд анxаарлаа xандуулж байсан юм.
Түүний шавь нар Англи xэлний TOEFL, IELTS-ийн өндөр оноо авдгаар алдартай байсан нь үүний нотолгоо билээ. Талийгаач Малыш Б.Энxтүвшин нь xурц үгтэй нэгэн байсан бөгөөд “С.Зоригийн хэрэг илэрсэн, удахгүй нийтэд мэдэгдэнэ”, “Монголд олон нам хэрэггүй”, “Э.Бат-Үүл ардчиллаас урвасан”, “Ц.Элбэгдорж хамгийн сайн Ерөнхийлөгч” зэргээр xурц үгтэй анxаарал татаxуйц ярилцлага өгдөг нэгэн байв.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөxөд болон мөр зэрэгцэн зүтгэж байсан ардчилалын төлөө зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум мани бад мэ xум