Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Зургаадугаар сарын 22-ны өглөөнөөс бороо үргэлжлэн орж агаарын температур 10 хэмд хүрэн үдээс хойш бороо зогсох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 23-аас температур өсөн 20 хэмээс дээш дулаарна. Энэ үед өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд орсон уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна. Зургаадугаар сарын урьдчилсан мэдээгээр сүүлийн 10 хоног буюу 21-30-ны хооронд Улаанбаатар болон төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу гэнэтийн ус ихтэй, аадар орох төлөвтэй байгааг ЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмон онцолсон юм.
Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж; НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС