Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн зөрүүд улстөрчийг нэрлэв
Албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн өмнөөс айхгүй үгээ хэлчихдэг, шулуун шударга зангаараа зартай нэгэн бол Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Пүрэвжавын Сайнзориг юм.
Тэрбээр энэ удаагийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй. Австралид боловсрол эзэмшсэн мэргэшсэн цөөн хуульчдын нэг түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа “П.Сайнзориг бол манай улсын хамгийн зөрүүд төрийн албан хаагч, хатуу зарчим гэдгээрээ алдартай хуульч” гэсэн нь учиртай.
Тэрбээр Эрдэнэтийн 49 хувийн ажлын хэсэгт орж амжилттай ажилласан, мөн дампуурлаа зарлахад тулаад байсан Хөгжлийн банкны асуудлыг цэгцэлсэн, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийг эв дүйтэй хийж 2,3 ам.долларын тэглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тул зарим улстөрчдийн дургүйг хүргэж ч явсан удаатай.
“Галзуураад бай” гэсэн үгээрээ хэсэг баалуулж явсан түүнийг “галтай” дуулиантай гэгдэх томоохон хэлэлцээрүүдийн арыг даадаг тул ах нарын татаасаар биш чадлаараа өгсөж зангаргатай хуульч гэж улс төрийн хүрээнийхэн үнэлдэг юм билээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хүртэл тэр зүгээр байж чадсангүй экс ерөнхий сайд Н.Алтанхуягийг бодлогын мэтгэлцээнд дуудсан сурагтай. Хэрэв бодлого, хууль эрх зүйн шийдэл ярьдаг П.Сайнзоригийг дэмжвэл Сонгинохайрханчууд оюунлаг сонголт хийсэн гэж ам бардам яригдах нь баараагүй.