Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
УИХ-ын 5-р тойрогт Хүн намаас нэр дэвшигчид эх орны хойд цэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн. Сонгогч, иргэдэд намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж нутаг оронд тулгамдаж буй асуудал шийдлийн талаар санал солилцлоо.
Сум орон нутгийн хөгжил удаашралтай, дорвитой ажлууд хийгдэхгүй байгаад уугуул иргэд бухимдалтай байна. Намын талцал ард иргэдийг хувааж, боловсрол, эрүүл мэндийн асуудал орхигдсон хэвээр.
Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Хушаат, Баруунбүрэн, Орхонтуул, Баянгол, Ерөө сумын Бугант тосгон, Жавхлант, Шаамар, Хүдэр, Мандал, Хонгор, Баянгол, Алтанбулаг сумын иргэд өөрчлөлтийг хүсэж байна.
Төв аймгийн Лүн, Угтаалцайдам, Цээл, Батсүмбэр, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Зуунмод сумын иргэд намын талцлаас залхаж байна.
Дархан хотын залуучууд төрд өнгө нэмж шинэ сонголт хийж дэмжихээ илэрхийллээ