УИХ-ын ээлжит сонгуулийн 13 дугаар тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт “Үндэсний Эвсэл”-ээс Сүхбаатарын Цогзолмаа нэр дэвшиж байна.
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр, жагсаалтаар нэр дэвшигч А.Ундраа, Н.Хулан, О.Батхүү, Ц.Арилдийпүрэв, 13 дугаар тойрогт нэр дэвшигч С.Цогзолмаа нар өнөөдөр Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтын үеэр “Үндэсний Эвсэл”-ийн гишүүд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
УИХ-ын Сонгуулийн 13 дугаар тойрогт буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт “Үндэсний Эвсэл“-ээс Сүхбаатарын Цогзолмаа нэр дэвшиж байна. Тэрээр “Үндэсний Эвсэл”-ийн “Нэг улстөрч, Мянган мэргэжилтэн” зарчмын хүрээнд дэвшүүлж буй банк санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл юм.
Энэ үеэр “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Монгол Улсад банк санхүүгийн хуулиуд хэрэгжиж байгаа ч үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдээгүй байгаа талаар хэлж байв. Мөн тэрээр “Монгол Улсад банкны бодлого таатай бус, банкны босго өндөр байна. Энэ нь хөрөнгө оруулалт, зээл, эдийн засаг санхүүгийн хямрал ямар байгаагийн тод илэрхийлэл юм. Иргэд татвар төлж төсөв бүрдүүлээд л байна. Олон сайхан, гоё нэртэй санг ч бий болгосон. Эцсийн дүндээ бидэнд үр өгөөжээ өгдөггүй” хэмээлээ.
Мөн тэрээр “Үндэсний Эвсэл” Солийн Данзангийн үндэсний ардчилсан үзэл баримтлал дээрх “Иргэн баян бол улс баян” байх суурь зарчмыг удирдлага болгосон гэдгээ хэлж байсан юм.