Монголчууд бид анх удаа онцлогтой сонгуульд оролцоно. Ингэж тодотгосны учир нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль олныг төлөөлөх, хувь тэнцүүлэн сонгох холимог тогтолцоогоор явагдана.
Олныг төлөөлөх буюу мажоритар тогтолцоо нь 13 тойргоос 78 гишүүнийг сонгоно. Хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоо нь намын жагсаалтаас 48 гишүүн сонгоно гэж тогтоолын төсөлд заасан.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгажээ.
Нэр дэвшигчд
Аймаг, дүүргүүдийг бүсчлэн 13 тойрогт хуваасан бөгөөд тойрог тус бүрээс хамгийн их санал авсан мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчид ялна. Нийт 78 гишүүн тойргоос сонгогдох ёстой.
Тойрогт нэр дэвшигчид
1 дүгээр тойрог / 9 мандат
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудыг бүсчлэн нэгтгэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 1-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 192,239 сонгогчтой бөгөөд 18 нам, эвслийн 80 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 9 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатадногдох сонгогчийн тоо 21,359 байна.
2 дугаар тойрог / 10 мандат
Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудыг бүсчлэн нэгтгэж 2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрог болгосон. Уг тойрог нь нийт 196,395 сонгогчтой бөгөөд 19 нам, эвслийн 114 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 10 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 19,639 байна.
3 дугаар тойрог / 3 мандат
Баян-Өлгий аймгийг 2024 оны УИХ-ын сонгуулийн 3-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 69,125 сонгогчтой бөгөөд 12 нам, эвслийн 23 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 3 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 23,041 байна.
4 дүгээр тойрог / 8 мандат
Булган, Хөвсгөл, Орхон аймгуудыг бүсчлэн нэгтгж УИХ-ын сонгуулийн 4-р тойрог болгосон. Уг тойрог нь нийт 201,206 сонгогчтой бөгөөд 19 нам, эвслийн 87 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 8 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 25,150 байна.
5 дугаар тойрог / 10 мандат
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг бүсчлэн нэгтгэж 2024 оны УИХ-ын сонгуулийн 5-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 204,537 сонгогчтой бөгөөд 19 нам эвслийн 119 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 10 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 20,435 байна.
6-р тойрог / 7 мандат
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг бүсчлэн нэгтгэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 146,663 сонгогчтой ба 18 нам, эвсэлийн 76 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 7 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 20,951 байна.
7-р тойрог / 7 мандат
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг бүсчлэн нэгтгэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 7-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 135,837 сонгогчтой ба 18 нам, эвсэлийн 78 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 7 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 19,405 байна.
8-р тойрог / 5 мандат
Баянзүрх дүүргийг 2024 оны УИХ-ын сонгуулийн 8-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 275,368 сонгогчтой ба 20 нам, эвсэлийн 83 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 5 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 55,073 байна.
9-р тойрог / 3 мандат
Баянгол дүүргийг 2024 оны УИХ-ын сонгуулийн 9-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 166,392 сонгогчтой ба 19 нам, эвсэлийн 50 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 3 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 55,464 байна.
10-р тойрог / 6 мандат
Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 10-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 206,314 сонгогчтой ба 19 нам, эвсэлийн 93 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 6 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 34,385 байна.
11-р тойрог / 5 мандат
Сонгинохайрхан дүүргийг 2024 оны УИХ-ын сонгуулийн 11-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 220,853 сонгогчтой ба 20 нам, эвсэлийн 85 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 5 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 44,170 байна.
12-р тойрог / 3 мандат
Хан-Уул дүүргийг 2024 оны УИХ-ын сонгуулийн 12-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 175,462 сонгогчтой ба 19 нам, эвсэлийн 49 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 3 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 58,487 байна.
13-р тойрог / 2 мандат
Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 13-р тойрог болгов. Уг тойрог нь нийт 49,418 сонгогчтой ба 20 нам, эвсэлийн 32 нэр дэвшигч өрсөлдөж байна. Хамгийн олон санал авсан эхний 2 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 24,709 байна.
2024 УИХ-ын сонгуульд 1340 нэр дэвшигч, 969 тойрогт нэр дэвшигчид, 371 намын жагсаалтаар, 21 нам, эвсэл, 42 бие даагч өрсөлдөж байна.