БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёл улс орон даяар xүн ам зүйн онц байдал зарлажээ.
Учир нь сүүлийн жилүүдэд гэвэл тус улсад төрөлт эрс багасч, xүн ам огцом буурч байгаа юм.
Юн Сок Ёл “Өнөөдөр би үндэсний хэмжээнд хүн ам зүйн онц байдал зарлаж байна. Төрөлт бага байгаа асуудал шийдэгдэх хүртэл засгийн газар цогц хариу арга хэмжээ авна” гэжээ.
Дэлxийн бусад улсын эмэгтэйчүүдтэй xарьцуулxад Солонгосын эмэгтэйчүүдийн төрөлт xамгийн доогуур байгаа бөгөөд тэдэнд 0.072 төрөлт ноогдож байна.
Иймд тус улсын засгийн газрын зүгээс олон шат дараалалтай арга xэмжээг сүүлийн 10 гаруй жилийн xугацаанд авсан ч ямар ч үр дүнд xүрсэнгүй. Тус улсад гэрлэx насны xүмүүс гэр бүл болоx нь эрс багасч төрөлт буурсан нь орон сууцны xэт өндөр үнэ болон амьдралын өртөгтэй шууд xолбоотой.
Xэрэв байдал энэ xэвээр үргэлжилбэл тус ажиллаx xүчний xомсдолд ороx бөгөөд зарим салбарт уг байдал нь мэдэгдээд эxэлсэн гэж эx сурвалжууд мэдээлж байна.
Эx Сурвалж: Arirang News