2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад хэдхэн өдөр үлдлээ.
2-р тойрог буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудад МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй З.Мэндсайханыг Ховд аймгийн 1996 оны төгсөлтийнхөн дэмжихээ илэрхийлэв. З.Мэндсайхан нь Мэнд сайхан маргаашийн төлөө уриатайгаар сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Манлай уяач юм.
Тэрээр Сангийн яамны газрын дарга, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж асан өдгөө Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн алба эрхэлж байна. Тэрээр иргэд, сонгогчдодоо өөрийн санаачлан хэрэгжүүлж буй Хүнсний хувьсгал хөтөлбөр, саяхан санаачлан батлуулсан “Цагаан алт” хөтөлбөрөө танилцуулж байгаа аж.
Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд хоёрхон жилийн дотор Монгол улс хүнсний ногооныхоо 85 хувийг хангаж, хүнсний дотоодын үйлдвэрлэл 18 хувиар өссөн үр дүнтэй.
Харин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрүүдийг дэмжиж баруун бүсэд баригдаж буй үйлдвэр технологийн паркийг түшиглэж, 100 гаруй жижиг үйлдвэр шинээр барьж, 2000 гаруй хүнийг ажлын байраар хангах юм.
Нэр дэвшигч З.Мэндсайхан хийсэн ажилтай, хийх төлөвлөгөөтэй, ажил хэрэгч нэр дэвшигч гэдгээрээ бусдаасаа ялгарч байна.
amjilt hvsie