Нийтэлсэн:
Tamir 2024.06.19 17:29
Нүүрсний хулгайн талаар тэд юу хэлэв?
Хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: УУХҮ сайд Ж.Ганбаатарын Уул уурхайн салбарт төдийгүй Монгол улсын эдийн засагт үнэлж баршгүй гавъяа байгуулсан ганцхан зүйлийг хэлье.
Өнгөрсөн цаг хугацаанд баялгийн хулгай гэдэг зүйл байсан. Үүнийг таслан зогсоож уул уурхайн биржийн тухай хуулийг батлуулж чадсанаараа зэсийг хүртэл дуудлага худалдаагаар зардаг болсон.
ХҮН намын дарга Г.Доржханд: Монгол улсын түүхэнд хамгийн том үнийн дүнтэй хулгай бол нүүрсний хулгай байсан. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нүүрсийг биржээр арилжаалах ажлыг зохион байгуулж манлайлж ажилласан нь үнэн. Үр дүнд нь экспортын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн. Үүнийг салбарын сайд нь өөрөө манлайлан ажилласан нь бодит үнэн. Үр дүнд нь экспортын орлого өссөн нь үнэн. Мөн төсөвт орж ирж байгаа татварын орлого ч өслөө. Цаашид нүүрсийг биржээр арилжаалах асуудлыг хэрхэвч өөрчилж болохгүй.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аар батлуулах, баталсны дараах биржийн худалдааг Ж.Ганбаатар сайд манлайлж зохион байгуулсан нь өөрийнх нь хувь хүний идэвх санаачлага юм. Зохион байгуулах ажлыг маш сайн хийсэн.
Биржийн шийдэл бол эдийн засагт нөлөөлсөн хамгийн зөв алхам байлаа гэж ээ.