Цагдаагийн ерөнxий газар (ЦЕГ) сонгуулитай xолбоотой, гомдол болон гэмт xэргийн бүртгэлийн талаар xэвлэлийн бага xурал xийж, мэдээлэл өглөө.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр: Улсын их хурлын 2024 оны сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол мэдээлэл байгаа.
Одоогоор шийдвэрлэгдсэн 327, ажиллагаанд 141 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Гэмт хэргийн шинжтэй 183 гомдол мэдээллийг задалж үзэхэд, 117 нь сонгуулийн илтэд худал мэдээлэл тараах гэсэн гомдол байна. Мөн эд хөрөнгө устгаж гэмтээх зөрчил нийт зөрчлийн 35 хувийг эзэлж байна.
Энэ сонгуулийн сурталчилгааны самбар эвдэх, баллаж цохлох гэх мэт зөрчлүүд багтаж байгаа.
Мөн сонгуулийн үеэр худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт холбоотой дийлэнх хувийг цахим орчинд бусдын нэр хүндэд халдах, гутаан доромжлох, хууль бус мэдээллээр иргэдийг төөрөгдүүллээ гэсэн гомдол мэдээлэл эзэлж байгаа” гэжээ.