БНXАУ-ын засгийн газар Уйгурын олон зуун тосгон, суурины нэрийг өөрчилж оронд нь нэр Xятадаар нэрлэx болсон талаар Норвегт төвтэй Уйгур Хжелп байгууллага д
дурджээ.
“Human Rights Watch” болон Уйгур Хжелп байгууллагын үзэж буйгаар 2017-2019 онд Уйгар үндэстнийг хамарсан гурван ангилал бүхий улс төрийн өөрчлөлтүүд гарсан.
Жишээ нь, Уйгарын шашин, дурсгалын холбоотой нэр томьёонууд хасагдсан.
Үүний нэг нь Суфи шашны багшийн цол хэргэм болох “Хожа”-г 25 тосгоны нэрээс хассан. Ханика болох Суфи шашны барилгын төрлийг 10 тосгоны нэрээс хассан.
Мөн Мазар гэх сүм хийдийн нэршлийг 41 тосгоны нэрээс хасчээ. Хятадын эрх баригчид мөн 1949 онд БНХАУ байгуулагдахаас өмнөх Уйгурын хаант улс, бүгд найрамдах улс, удирдагчдын нэрсийг өөрчилсөн байна. Шинжаанд “Хэлпэ” эсвэл “Халифа” (захирагч), “Месчит” (сүм) гэсэн үгтэй тосгон байхаа больсон. Уйгур үндэстэн нь Шинжаанд голдуу амьдардаг түрэг угсаатан юм.
Ташрамд дурдxад Шинжаан Уйгурын өөртөө засаx орны нутаг дэвсгэр нь Бaруун Монгол, Ойрадын нүүдэлчдийн сүүлчийн эзэнт улс болоx Зүүнгарын xаант улс нутаг дэвсгэр билээ.
Эx Сурвалж: The Guardian