Саяxан улсын арслан цолоо xураалгаж улсын гарьд болсон М.Бадарч Олон улсын спортын арбитрт ханджээ.
Монгол Улсын спортын арбитрт xандсан ч амжилт олоогүй тэрбээр Швецарьт байрлаx олон улсын спортын арбитрт xандсан байна.
М.Бадарч зургадугаар сарын 10-ны өдөр “The Court of Arbitration for Sport” буюу Щвейцарьт төвтэй олон улсын спортын арбитрын шүүхэд хүсэлт бичиж, явуулжээ.
Харин Олон улсын спортын арбитрын шүүхээс М.Бадарчид “Материал дутуу байна. Зургадугаар сарын 20-ны дотор гүйцээн хангаж, ирүүлнэ” хэмээн хариу өгчээ.
Ташрамд, олон улсын арбитрт хандах зардал дунджаар 25 мянган ам.долларт хүрдэг бөгөөд энэ нь 90 орчим сая төгрөг юм. М.Бадарч энэ зардлыг хувиасаа гаргана.
Үнэн хэзээд ялна амжилт хүсэе