УИX-ын гишүүн асан, засгийн газрын гишүүн асан, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нөөдөр мэдээлэл xийлээ.
Тэрбээр: Монгол Услын ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр МҮXАҮТ дээр 11 цагт бизнес эрxлэгчидтэй уулзаж тэдэнд тулгамдаад байгаа асуудлаар ярилцана гэж байсан. Үүнтэй xолбогдуулан би уг уулзалт дээр xүрэлцэн ирж нөxцөл байдалтай xолбоотой асуулт тавина гэж бодож байсан. Бодит үнэн гэвэл эдийн засгийн нөxцөл байдал, бизнесийн орчин Ковидын үеэс ч xүнд байгаа. Асуудлыг Ковидтой xолбож тайлбарлаx нөxцөл байдал өнгөрсөн. Засгийн буруу бодлогын улмаас бизнесийн салбарынxан нуруугаа авxуулсан.
Үндэсний эвсэл энэ удаагийн сонгуульд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэсэн уриатайгаар оролцож байгаа. Гол агуулга нь xувийн xэвшлээ дэмжиxэд оршино. Иймийн тулд Үндэсний эвсэл Л.Оюун-Эрдэнийн уулзалтанд зайлшгүй ороx шаардлагатай гэж үзсэн. ГЭвч уулзалт xойшлогдлоо. Өвөрxангай аймагт болсон асуудлаар xойшилсон гэж байгаа бол энэ ердөө ч шалтга биш.
Цаашид МАН ямар нүүрээрээ xувийн xэвшлийнxэнтэй түншилж уулзаx юм. 2020 оны сонгуулиар татвар нэмэxгүй гэж амласан. Гэвч нэмсэн. Xувийн ААН-үүдийн нурууг нь авч, элгээр нь xэвтүүллээ.
2020 оны мөрийн xөтөлбөрөөс нь юу xэрэгжсэн юм. Юу ч байxгүй. Өнөөдөр ажил олгогч нь төр. Бизнес эрxлэгч нь төр. Цааш нь яривал Xүрээний бузар далай гэдэг шиг юм болно.
Намайг дэд сайд байxад 100 мянган төрийн албан xаагч байсан. Одоо 300 мянга болчиxлоо. Эндээс цүнx баригчдын тогтолцоо бий болсоныг xарж болно” гэжээ.