Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шинэ бүсчилсэн тойргоор зүүн гурван аймаг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд дундаа долоон мандаттай нэг тойрог болсон. Энэ тойрогт эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өрсөлдөж байгаа. Түүнийг тус тойрогт нэр дэвшигч Монгол Улсын Зөвлөх Инженер, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Төмөрхүү халз мэтгэлцээнд дуудлаа. Тэрээр энэ талаараа
Бид сонгуулийн сурталчилгааны нээлтээ Дорнод аймгийн Чойбалсан хотод хийсэн. Нээлт дээрээ энэ тойрогт өрсөлдөж байгаа МАН-ын дарга, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шууд эфирээр мэтгэлцье гэсэн урилга илгээж, цахим хаягаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргүүлсэн. Мэтгэлцье, бодлого яръя гэж байна. Сонгууль бол дайн биш. Сонгууль бол улс төрийн намууд улс орноо алсын болон ойрын ирээдүйд хэрхэн хөгжүүлэх хөгжлийн бодлогоо ярьдаг, улс орны хөгжлийн хэтийн төлөвлөгөөг ярьдаг, энэ төлөвлөгөөнд ямар шинжлэх ухааны үндэслэл тооцоолол дээр хийгдсэнийг ярьдаг арга хэмжээ. Би МАН-ын даргатай мөрийн хөтөлбөрөө ярилцъя, улс орноо хэрхэн авч явахаа хэлэлцье гэж инженер хүний хувьд урилга хүргүүлсэн. Одоогийн байдлаар надад хариу ирээгүй байна. Хариу ирж улс орныхоо ирээдүйн талаар, зүүн бүсийнхээ хөгжлийн талаар ярилцана гэж итгэж байна. Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зүүн бүс, нэг тойрогт өрсөлдөж байгаа өрсөлдөгчийн хувиар л урьж байгаа. МАН-ын штабынхан миний урилгыг хүлээн авч нэр дэвшигчдээ дамжуулсан гэж бодож байна. Энэ мэтгэлцээнийг зохион байгуулж өгнө гэж итгэж байна. Бид хэн нэгнийг гүтгэж, харлуулж, өнгөрснийг ярихгүйгээр зөвхөн ирээдүйг ярилцъя гэж урьж байна.