“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК төр, хувийн хэвшлийн түншлэлээр хүрээнд “Петровис” ХХК-тай хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. СХД-ийн 28 дугаар хороонд хэрэгжих уг төслийн хүрээнд барилгын ажил болон тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх юм.
Нийслэл газар олголтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Петровис” ХХК санхүүжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр, СХД-ийн 28 дугаар хорооны иргэд, оршин суугчид халуун усны газар, өөртөө үйлчлэх автомат угаалгын газар, үсчин зэрэг үйлчилгээг авахаас гадна сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх зэрэг нийтийн ахуйн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болно. Мөн уг төсөлд НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтарч байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.
Эx Сурвалж: “УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК