Ц.Баатархүү: Сонгууль бодлогын өрсөлдөөн – Үзэл санааны мэтгэлцээн байх ёстой.
Тэнгэр тв 2024 оны УИХ-ын сонгуультай холбогдуулан мэтгэлцээн зохион байгуулж байгаа нь шинэлэг сонирхолтой болж байна. Ялангуяа “Хотын асуудал” сэдвээр хийгдсэн мэтгэлцээн тун халуухан болсон. Мэтгэлцээний нэг сонирхолтой дүр нь Ц.Баатархүү байлаа. Тэрээр мэтгэлцээний үед МАН түгжрэлийн шалтгааныг олж харахгүй байна. Түгжрэлийн шалтгааныг түгжрэлийн сайдгүй байгаа явдал гэж үзээд түгжрэлийн сайд л гаргасан хэмээн шүүмжилсэн.
Ц.Баатархүү өөрийн цахим хуудсандаа Сонгууль бодлогын өрсөлдөөн-Үзэл санааны мэтгэлцээн байх ёстой. Мэтгэлцээний үеэр танилцуулсан хийж хэрэгжүүлэх ажлуудаа орууллаа.
Хотын захиргаа нь нээлттэй, хүндээ ээлтэй, эрүүл, аюулгүй, ногоон хотыг цогцлооно. Тэнгэр ТВ мэтгэлцээнээр танилцуулсан хийж хэрэгжүүлэх 5 ажил:
- Улаанбаатарыг хот урд, хойд хөршийг холбосон худалдааны төв цэг болгоно.
- Газрын хулгайд алдасныг 27 их наяд төгрөгийг мөшгөж, хулгайчдад хариуцлага тооцно.
- Иргэдийнхээ өмчийг хамгаална. Нийслэлийн иргэдийнхээ газар өмчлөх хууль ёсны эрхийг бодит ажил болгож, иргэдийн өмчилсөн гэр бүлийн хэрэгцээний газрыг булаах хуулийг хүчингүй болгоно.
- 1,2 их наядаар үнэлэгдэх нийслэлийн өмчийн хөрөнгийг нийслэлчүүддээ эзэмшүүлнэ.
- Богд хаан төмөр замыг барьж байгуулна хэмээн нийтэлсэн байна.