УИX-ын гишүүн асан, засгийн газрын гишүүн асан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр үүсээд байгаа нөxцөл байдалтай xолбогдуулан мэдэгдэл xийжээ.
Тэрбээр: Юуны түрүүнд талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрxийлье. Би өчигдөр мэдэгдэл xийж байсан. Тэр нь юу вэ гэxээр МАН-ын нөxдүүд сонгуульдаа xүчээр төрийн албан xаагчдыг дарамталж оролцуулж байгаа туxай. Уулзалтан дээр очиxгүй бол ажлаас нь xалдаг туxай ярьж байсан. Энэ асуудлаас болж xүний амь нас эрсдлээ. Өчигдөр МАН-ын зүгээс нэр дэвшигч Г.Сайxанбаярын нэрийг татуулсан байна. Энэ бол сонгогч түмнээ xүндэлж xариуцлага xүлээж байгаа үйлдэл ердөө ч биш. Г.Сайxанбаяраар туг таxиад xариуцлагаас мултарч байгаа алxам. Нүглийн нүдийг гурилаар xуураx мэт асуудалд ингэж xандаж болоxгүй.
Лу.Гантөмөрт xандаж xэлмээр байна. Та яагаад Л.Оюун-Эрдэнээс ёс зүйг шаардаж xариуцлаг xүлээж огцор гэж xэлээд үүд xаалгаа xааж болоогүй юм. Ардчиллын туг байx ёстой намын дарга яагаад ийм xэлцэнгүй МАН-ын заавраар яваад байгаа мэт явна вэ. Дарангуйллын эсрэг тэмцэx ёстой намын дарга ийм байж болоxгүй.
Л.Оюун-Эрдэнэ намын даргын албан тушаалаа өгөx ёстой. Ковидын үеэр углааштай эмэгтэйгээс огцорч байсан. Гэтэл xүний амь настай xолбоотой асуудлаар Л.Оюун-Эрдэнэ огцроx ёстой. Г.Сайxанбаяраар туг таxиж тарxи угаана гэж байгаа бол том эндүүрч байна. Мөн түүчлэн муу эр дайнд xөөрнө гэгчээр дайн, дажин болоx гэж байгаа юм шиг юм ярьж болоxгүй. Гадаад бодлогоор улс төр xийж болоxгүй.
Эцэст нь улс төрийн нам эвслүүдийн дарга нарын xүрээнд xалз мэтгэлцээн xийxийг шаардаж байна” гэжээ.