Умайн хүзүүний хавдрыг зөвхөн бэлгийн замаар дамждаг гэж ойлгож болохгүй

Тэнгэр ТВ-ийн мэтгэлцээнд МАН-ын нэр дэвшигчдийг мад тавьсан Б.Мягмардоржийн талаарх мэдээллийг уншигч танд хүргэе.
- 2024 оны 6 сарын 11-нд Тэнгэр ТВ-ийн мэтгэлцээнд оролцсоных нь дараа олон хүн Б.Мягмардоржийг “МАН-ын нэр дэвшигчийг 5:0 болголоо” гэж онцолжээ.
- Б.Мягмардорж нь Төв аймгийн Цээл суманд төрсөн, өдгөө 31 настай, уурхайн ашиглалтын инженер, хуульч мэргэжилтэй. Эрх чөлөөний эвсэл намаас жагсаалтын 3 дугаарт нэр дэвшиж байгаа.
- Тэрээр 2015 онд ШУТИС-ийн Уул уурхайн ашиглалтын технологийн бакалавр, 2018 онд МУИС-ийн эрх зүйн бакалаврын ангийг тус тус амжилттай суралцаж төгссөн.
- 2018 онд Монголыг төлөөлөн Ази Номхон далайн бүсийн орнуудын шүүхийн мэтгэлцээний тэмцээнд багаараа оролцож, бичгийн тайлбараар 3-р байрт оржээ.
- Энэ нь Монгол Улс, МУИС энэ төрлийн олон улсын тэмцээний шагналт байранд орсон анхны тохиолдолд байсан юм.
- Тэрээр мөн МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж байх хугацаандаа дөрвөн оюутны хамт сургалтын төлбөрийн үндэслэлгүй, нэмэгдлийн эсрэг захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Мөн л оюутан нь сургуулийнхаа шийдвэрийн эсрэг шүүхэд хандсан анхны тохиолдол юм.
- 2018-2019 онд мөн ЖДҮ сангийн хулгайн эсрэг “Бид уучлахгүй” цахим жагсаалын зохион байгуулалтын багт ажиллажээ. Улмаар, УИХ-ын ёс зүйн хороонд гомдол хүргүүлж, Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах арга хэмжээ авч байсан байна.
- Б.Мягмардорж хуульч мэргэжлээр сурч эхлэхээсээ ч өмнө хууль, хүний эрхийн асуудлын талаар нийтлэл бичдэг чөлөөт нийтлэлч болсон байв.
- 2016 оноос одоог хүртэл түүний нийтлэлүүд монгол хэл дээр Gogo.mn сайт дээр нийтлэгддэг бол англи хэл дээр The UB POST сонинд хэвлэгддэг аж.
- Тэрээр англи хэлийг 100 хувь бие дааж сурсан бөгөөд өдгөө англи хэлийг нарийн асуудлаар нийтлэл бичих, тэр бүү хэл мэргэжлийн синхрон орчуулга хийх хэмжээнд эзэмшиж чаджээ.
- 2016 онд баталгаат орчуулагч болж, улмаар 2021 онд Европын холбооны Европын комиссоос зохион байгуулсан хурлын орчуулагчийн тэтгэлэгт сургалтыг амжилттай төгссөн байна. Дотоодын эрүүгийн шүүх хурал, олон улсын арбитрын хурал зэрэгт орчуулагчаар ажиллаж байсан нь түүний ур чадварыг мөн харуулдаг.
- МАН-ын үнэмлэхүй олонхоор УИХ, ЗГ-ын бүх эрхийг барьсан сүүлийн найман жилд хүний эрхийн маш бүдүүлэг, олон зөрчлүүд гарсанд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. 2021 онд эмч нарын тайван жагсаалыг Ерөнхий сайд тагнуулын байгууллагаар айлган сүрдүүлэн тараасан, 2022 онд залуучуудын тайван жагсаалыг цагдаагийн хүчээр тараасан, 2023 онд meme хийсэн залууд эрүүгийн ял өгсөн зэрэг хүний эрхийн зөрчлүүдийг тэрээр онцлон дурддаг.
- Тийм ч учраас хүний эрхийн баталгааг хангахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор энэ удаагийн УИХ-ын сонгуульд Эрх чөлөөний эвсэл намын жагсаалтын 3 дугаарт нэр дэвшиж байгаа юм.
- Б.Мягмардоржийг дэмжиж байвал та аль ч тойргоос түүнд саналаа өгөх боломжтой. Намуудын нэрийн жагсаалт бүхий саналын хуудаст Эрх чөлөөний эвсэл намыг дугуйлах нь Б.Мягмардоржид өгөх санал болох юм байна.
- Иргэд та бүхэн сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцоорой.

5:0 нь ч юу юм харин ч асуултаа, асуудлаа бүрэн ойлгохгүй тоо баримт ярьж чадахгүй мөнхэрдэнэ шиг зүгээр л дайраад байсан харагдсан.дараагын live хийдэг мөнхэрдэнэ юм байна да гэж харсан шд.