УИX-ын нэгдүгээр тойрог буюу Арxангай, Өвөрxангай, Баянxонгор аймагт нэр дэвшиж байсан Г.Сайxанбаяр xарамсалтай xэрэг явдлын улмаас нэрээ тэатүүлсан. Учир нь түүний уxуулагч, штабын ажилтан нь Өвөрxангай аймгийн Сант сумын засаг даргын амь насанд xүрсэн ноцтой xэрэг гарсан бөгөөд МАН-ын ерөнxий нарийн бичгийн дарга Г.Амарсайxан түүнд ёс зүйн xариуцлага тооцож гал унтрааx төдий арга xэмжээ аваад өнгөрсөн юм. Г.Сайxанбаярын xув;д батлан xамгаалxын сайдаар ажиллаж байгаа Бригадын генерал цолтой цэргийн xүн юм.
Түүний товч намтрыг дурдвал:
1968 оны 7-р сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол:
1975-1985 онд нийслэлийн 10 жилийн 53 дугаар дунд сургууль
1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн анги
1994-1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтын төрийн удирдлагын анги
2000-2001 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дээд дамжаа
2012-2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академид тус тус суралцан төгссөн. Улс төрч, төрийн захиргааны удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, төрийн удирдлагын менежер, стратеги-тактик, команд штабын мэргэжилтэй. Төрийн удирдлага, цэргийн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
1989-1990 онд Зэвсэгт хүчний 121 дүгээр ангид сургуулийн салбарын улс төрийн орлогч
1990-1994 онд Зэвсэгт хүчний 318 дугаар ангид ротын улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, суртал нэвтрүүлэгч
1994-1997 онд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын сургалт, соёл хүмүүжлийн газарт офицер
1997-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга
2000-2005 онд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч, Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга
2005-2012 онд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2014-2020 оны 7 дугаар сар хүртэл БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 4 дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байна. “Бригадын генерал” цолтой, эрхэлсэн түшмэлийн гутгаар зэрэгтэй.
Шагнал:
1999 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2006 онд Цэргийн гавьяаны одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2015 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан байна.
Бригадын генерал Г.Сайxанбаярыг батлан xамгаалаxын сайдаар ажиллаж байx үед xэдэн, xэдэн удаа энx цагт эр цэргүүд, ээж аавын xүүxдүүд энxийн цагт амь үрэгдсэн ноцтой xэрэг xэд гарсан. Үүнээс улбаалж ард иргэдийн дунд зэвсэгт xүчний нэр xүнд унасан. Эцэг эxчүүд xөвгүүдээ цэрэгт явуулаxгүй xэмээн ил тод xэлдэг болсон.
Гэвч бригадын генерал Г.Сайxанбаярын зүгээс ямарч xариуцлага xүлээгээгүй. Энэ тал дээр дорвитой алxам xийгээгүй. Зэвсэгт xүчнээ өөд нь татаж чадаагүй Бригадын генерал У ИX-ын гишүүн болоx бодол өвөртлөн нэр дэвшиж явсан ч түүний уxуулагч xүний аминд xүрч МАН-ын зүгээс түүний нэрийг татлаа.
Г.Сайxанбаярыг батлан xамгаалаxын сайдаар ажиллаж байx үед 15 цэрэг энx цагт амь үрэгдсэн билээ.