Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүрэг буюу УИХ-ын VIII тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт хийж байна.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт МАН-аас илтгэл хүлээлгэн Баянзүрх дүүрэгт илгээсэн.
Нэр дэвшигчид Дарь-Эхчүүд буюу БЗД-ийн 2, 21, 27, 29 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Тус уулзалт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар хийгдэж буй, тун удахгүй ашиглалтад орох Дарь-Эх цогцолборын хөл бөмбөгийн талбайд болсон юм.
2023 оны зургаадугаар сараас эхэлсэн энэхүү бүтээн байгуулалт тун удахгүй Дарь-Эхчүүд төдийгүй нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын нэг болно.
Дарь-Эхчүүд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, нэр цэвэр, бусдын боломжийг хулгайлж хувьдаа завшаагүйд нь талархаж, эхлүүлсэн ажлаа дуусгах, илүү ихийг хийх үүрэг даалгаврыг өгсөн юм.