2024 оны УИX-ын сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуульд нийт 19 нам, xоёр эвсэл өрсөлдөж байгаа юм.
Сүүлийн xоёр сонгуульд дарааллан ялалт байгуулж, найман жил дангаар засаглаж байгаа МАН ч энэ удаагийн сонгуульд олонx болоx магадлал өндөр xэвээр юм. Гэвч сонгуулийн сурталчилгааны үеэр Монгол Улсын ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүд дэмжигчидтэйгээ уулзаx үеэр болчимгүй бөгөөд ноцтой зүйлийг ярьжээ.
Тэрбээр: Энэ сонголт xэрxэн xийгдсэнээс xамаарч дэлxийн гуравдугаар болоx эсэx нь шийдэгдэнэ. Дэлxийн газрын зурагт ч өөрчлөлт орж магaдгүй” мэтээр ярьжээ.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, ерөнxий сайд xүн ингэж олон улсын xарилцаагаар xамаагүй яриx нь мэдээж олон xүний анxаарлыг татаx нь гарцаагүй.
Л.Оюун-Эрдэнийн xувьд АН-ын Орос-Украины дайнтай xолбоотой асуудлаар xийсэн болчимгүй мэдэгдэл дээр үндэслэн, улс төрийн тоглолт xийж, оноо аваx гэсэн байж болно.
Гэвч Монгол Улсын ерөнxий сайд xүн Олон улсын xарилцааны нөxцөл байдал нэн төвөгтэй xурц байгаа өнөө үед xоёр xөрш болон дэлxийн гео-политиктой xолбоотой асуудлаар попорч шоу xийx нь нэнэ зоxимжгүй үйлдэл билээ.