
Өвөрxангай аймгийн Сант сумын засаг дарга Б.Б бусдын гарт xарамсалтайгаар амь насаа алдсан xэрэг явдал гарсан.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа: “Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр шөнө гарчээ. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд О-г цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлийг авч иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй” гэжээ.
АН: Эрх баригчдын үйлдэл хэрээс хэтэрлээ
АН-ын хуульч н.Батхуяг: “Эрх баригчдын үйлдэл хэрээс хэтэрлээ. Нэг намын гишүүн нөгөө намынхаа гишүүний амь насанд хүрсэн харамсалтай үйл явдал боллоо.
Өчигдөр орой 19.00 цагаас Сант суманд МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай, Цогцэцэг, Г.Тэмүүлэн нарын уулзалтын үеэр харамсалтай үйл явдал болсон байна. Сант сумын АН-ын байр уулзалт болж буй газарт ойрхон байсан. Намын байранд үйл ажиллагаа явуулж байхад МАН-ын ухуулагчаар СЕХ-нд бүртгэлтэй П.Отгонбаатар ирж агсам тавьсан байна. 10 минутын дараа дахин ирж “Та нар яахаараа МАН-ын уулзалтад ордоггүй юм, яагаад дэмждэггүй юм” гэхчлэн агсам тавьсан байна.
Гэнэт амь хохирогч Б гийн хоолойн тус газар нь өшиглөж, төвөнх нь чихэгдэж газар дээрээ амиа алдсан үйлдэл болжээ” хэмээлээ.