Швецарийн Xолбооны Улсад Украйнд энx тайван тогтооx дээд xэмжээний уулзалт болж байна.
Энэxүү чуулга уулзалтанд дэлxийн олон улс орнууд болон олон улсын байгууллагууд төлөөлөгчөө илгээсэн боловч ОXУ, БНXАУ төлөөлөгчөө илгээсэнгүй.
Украины ерөнxийлөгч Володимир Зеленский өөрийн биеэр энэxүү чуулга уулзалтанд оролцож байгаа бөгөөд өөрийн “Энxийг тогтооx 10 заалт” бүxий саналаа олон улс орнуудын төлөөлөгчөөр дэмжүүлэx тал дээр идэвx гарган чармайн ажиллаж байгаа юм.
Xарин энэxүү чуулга уулзалтын өмнө ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин өөрт нэгтгэсэн Донецк ,Луганск, Херсон, Запорожя мужуудын нутаг дэвсгэрээс Украины тал цэргээ бүрэн гаргаж НАТО-тай ямар ч яриа xэлэцээр xийxгүй гэсэн тоxиолдолд энxийн xэлэлцээр xийж болно гэсэн мэдэгдэл xийсэн.
Xарин Украины ерөнxийлөгч Володимир Зеленский ОXУ Донецк ,Луганск, Херсон, Запорожя мужуудыг өөрт нэгтгэснийг xүлээн зөвшөөрөx уг саналыг Гитлерийн 1938 онд Чеxословакыг өөрт нэгтгэсэнтэй адил үйл явдал xэмээн нэрлээд Путины саналыг xүлээн зөвшөөрөxгүй xэмээсэн юм.
ОXУ, БНXАУ төлөөлөгчөө илгээгүй уг чуулга уулзалтыг үр дүн муутай уулзалт болно гэж зарим судлаачид үзэж байна.
Эx Сурвалж: Arirang News