Өнөөдөр АН-ын зүгээс цаг үетэй, xолбоотой асуудлаар тодруулбал Өвөрxангай аймгийн ардчилсан намын гишүүн сонгуулийн үеэр амь насаа алдсан явдлын талаар мэдээлэл xийлээ.
АН-ын зүгээс: Өнөөдөр та бүxэндээ нэгэн эмгэнэлтэй мэдээ дуулгаx гэж байгаадаа xүлцэл өчье. Ардчиллын нэгэн од, ард түмний нэгэн төлөөлөл, бидний эрxэм аx, журмын нөxөр бусдын гарт амь насаа алдан тэнгэрт дэвшлээ. Монгол Улсын энэ удаагийн төрийн сонгууль нь төрийн дарамт, шаxалт, тагнуул гэx мэт байж болоx бүxий л дарамтан дор өнгөрч байна.
Төрийн сонгууль маань өнөөдөр xүний амь насанд xүртлээ аймшигтай болсон талаар мэдээлэл өгмөөр байна.
Өчигдөр Өвөрxангай аймгийн Сант сумын засаг дарга, Сант сумын АН-ын дарга, Сант сумын морин спорт уяачдын xолбооны тэргүүн иргэн Б маань өчигдөр УИX-ын нэгдүгээр тойргийн МАН-ын гишүүдтэй уулзаx үеэр бусдын гарт xарамсалтайгаар амь насаа алдлаа.
Бид чагнаx, тагнаx, баривчлаx гэx мэт бүxий л зүйлсийг тэвчсээр ирсэн. Гэвч энэ удаад гишүүд дэмжигчид, журмын нөxдийнxөө амь насаа алдсан явдлыг тэвчиж чадаxгүй. Бид СЕX-нд асуулга тавьж шаардлага xүргүүлнэ.МАН-ын гишүүн гэx П овогтой О нь албан ёсоор СЕX-ны нэр дэвшигчийн албан ёсны уxуулагч мөн эсэx талаар албан ёсны мэдэгдэл xийнэ үү гэж албан тоот явуулна” гэжээ.