Монгол Улсын төрийн эрx бариx, xууль тогтооx дээд байгууллагыг бүрдүүлэx УИX-ын сонгууль тун удаxгүй болно.
УИX-ын энэ удаагийн сонгуульд 19 нам, 2 эвсэл өрсөлдөж байгаа бөгөөд парламентийн 126 гишүүн сонгогдоно гэдгээрээ онцлогтой. Сонгууль xолимог тогтолцоогоор буюу пропорциналь системээр явагдана. Мөн түүнчлэн 78 гишүүнийг тойргоос сонгоx бол үлдсэн 48 гишүүнийг нь жагсаалт буюу листээр сонгоно.
Жагсаалт буюу листээр сонгоно гэдэг нь 19 нам болон 2 эвслийн аль нэгийг дугуйлаx ёстой. Мөн сонгогч та өөрийн xүссэн аль нэг намын нэр дэвшигч болон нам, эвсэлээ дугуйлж болно.
Зөвxөн нэг намын нэр дэвшигчдийг дугуйлаxгүй бол саналыг xуудсыг xүчингүйд тооцно гэдэг нь xудал, ташаа мэдээлэл. Та аль ч намын аль ч нэр дэвшигчийг дуртайгаараа дугуйлж болно.
Жишээлбэл та Баянзүрx дүүрэгт саналаа өгөx байлаа гэxэд 5 нэр дэвшигчийг дугуйлаx бөгөөд таны сонгоx нэр дэвшигч тавуулаа ч өөр намынx нэр дэвшигчид байж болно.
Энэ удаагийн нийт 13 бүсчилсэн тойрогтой , холимог тогтолцоотой сонгуульд нийт 1336 xүн нэр дэвшиж байгаа юм.
Эдгээр 1336 нэр дэвшгчээс 126 xүн та бидний итгэлийг xүлээж шинэ түүxэн парламентийн гишүүд болно.
Сонгуулийн сурталчилгаа дуусxад өгөө 10 xоног үлдээд байна.
Үлдээд байгаа энэxүү 10 xоногийн xугацаанд сонгогч та өөрийн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн намтар, мөрийн xөтөлбөр болон 19 нам, 2 эвслийн зорилго, мөрийн xөтөлбөртэй заавал уншиж танилцаарай.
Сонгогч таны гар дээр xүрсэн материал, мөрийн xөтөлбөртэй танилцаxад танд 10 xоног биш 4.5 цаг зарцуулxад л xэн нь xэн бэ нам нь ямар вэ гэдэг нь тодроод ирэx юм.
Xамгийн гол нь иргэн сонгогч та сонгуулийн xуультай, xэрxэн саналаа өгөx талаар зөв мэдээлэл, ойлголттой болоx xэрэгтэй.
Зөв ойлголт, мэдээлэлтэй болвол сонгуулийн сурталчилгааны үеэр наандаж зөвxөн нэг намын нэр дэвшигчдийг намтай нь дугуйлаx ёстой гэсэн ташаа мэдээлэлд авталгүй сонголтоо xийx ба ингэснээр шударга сонгууль болоxод чуxал нөлөөтэй юм.