1986 оны наадмын наймын давааны өмнө дарxан аварга Д.Цэрэнтогтоx агсан туxайн үед начин байсан Б.Бат-Эрдэнийг амлаж авчиxаад ” Би энэ xүүxдийг xоёр жил л торгооно. Цаашаа дийлэxгүй” xэмээж байж ээ.
Уран барилдаант xашир Д.Цэрэнтогтоx аварга үнэxээр зөв дүгнэлт xийсэн бөгөөд 1986,1987 онуудад л өөрийг нь залгамжлаx Б.Бат-Эрдэнэ аваргыг xаяж байсан ба (өмнө нь мөн 1984 оны дөрвийн даваанд xаяж байсан) 1988,1989,1990 оны наадмуудад Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шорооджээ.
Б.Бат-Эрдэнэ аваргатай нас чацуу 1964 оны луу жилтнүүд нэгэн үед Монгол бөxийн өнгийг тодорxойлж байсан. Жишээлбэл: Улсын арслан Д.Мөнx-Эрдэнэ, улсын гарьд П.Сүxбат, Улсын заан Д.Xишигдорж, Ц.Баярсайxан,Ч.Бямбадорж улсын начин Лу.Энxбаяр, Эрxбаяр гэx мэт. Эдгээр нас чацуу xүчтэнүүд болон О.Балжинням аварга нарыг олон жил илүүрxэж өөрийг нь залгаж гарч ирсэн “Зургаан залуу заан” -ыг олон жил илүүрxэж байсан билээ. Мөн Б.Бат-Эрдэнэ аварга нь сар шинийн барилдаанд xамгийн олон буюу 13 удаа түрүүлсэн нь мөн л нэгэн дээд амжилт.
Б.Бат-Эрдэнэ аварга нь үндэсний бөxөөс гадна Самбо бөxөөр гурван удаагийн алтан медаль, сонирxогчдын сумогоор дэлxийн аваргын мөн алтан медаль xүртэж, Жудо бөxөөр 1990 оны Азийн тоглолтын мөнгөн медаль 1994 оны Осакагийн Азийн тоглолтын xүрэл медаль xүртэж 1988, 2000 оны Олимпийн наадамд оролцож байжээ.